1 Абрахам нас өндөр болсон бөгөөд ЭЗЭН бүхий л талаар түүнийг ерөөв.
1 Абрахам нас өндөр болж, өтөлсөн бөгөөд ЭЗЭН бүхий л талаар түүнийг ерөөв.
Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай!
Абрам мал сүрэг, алт мөнгө ихтэй, маш баян байж.
Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийнэ хэтэрчээ.
Хүү Исаакаа төрөхөд Абрахам зуун настай байлаа.
ЭЗЭН миний эзнийг ихэд ерөөж, түүнийг агуу их болгожээ. Мөн түүнд үхэр, хонин сүрэг, алт мөнгө, зарц шивэгчингүүд, тэмээ, илжиг өгсөн юм.
Исаак дөчин настайдаа Паддан-Арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ.
Тэгээд Исаак тэр газарт тариа тарьж, тэр жилдээ зуу дахин их ургац авав. ЭЗЭН түүнийг ерөөжээ.
Чиний эцгийн Бурханаар дамжин Тэр чамд туслах болно. Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан Тэрээр чамайг ерөөх болно. Дээр тэнгэрийн ерөөл Доор оёоргүй гүний ерөөл Хөх ба умайн ерөөл энэ болой.
Давид хаан нас өндөр болж өтөллөө. Түүнийг хучлагаар хучаад ч дулаацахаа больжээ.
ЭЗЭНий ерөөл баяжуулах бөгөөд Зовлон зүдүүр үл нэмнэ.
Өвөг эцэг Абрахамыгаа, Өөрсдийг чинь төрүүлсэн Сараг хар. Ер ганцаар нь л түүнийг Би дуудсан Ерөөж түүнийг харин Би олшруулсан.
Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.
Елизабет хүүсэр тул тэд үр хүүхэдгүй, бас тэд хоёул өтөлсөн байв.
Тиймээс итгэлийнхэн нь итгэгч Абрахамын хамт ерөөгдсөн аж.
Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн,
Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл сүсэг нь бүх зүйлд тустай.