Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 23:2 - Ариун Библи 2013

2 Сара Канаан нутгийн Кириат-арба хэмээх газарт (одоогийн Хеброн) үхэж, Абрахам Сарагийн төлөө гашуудан уйлахаар тэнд оров.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Сара Канаан нутгийн Кириат-арба хэмээх газарт (одоогийн Хеброн) үхэв. Абрахам Сарагийн төлөө гашуудан уйлахаар тэнд оров.

Onani mutuwo Koperani




Эхлэл 23:2
36 Mawu Ofanana  

Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад тэндээ ЭЗЭНд тахилын ширээ босгожээ.


Сара нэг зуун хорин долоо наслав. Энэ нь Сарагийн амьдралын он жилүүд ажээ.


Тэгээд Абрахам Канаан нутгийн Мамре буюу Хеброны өмнөх Махпелагийн талбай дахь агуйд эхнэр Сарагаа оршуулав.


Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, түүнийг эхнэрээ болгон авч, хайрлан дурлажээ. Эхийгээ нас барснаас хойших Исаакийн уй гашуу ингэж тайлагдав.


Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж Есав, Иаковыг үзэн ядав. “Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална” гэж тэрээр зүрхэндээ хэлжээ.


Тэгээд Иаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ.


Израиль түүнд —Одоо чи яваад ах нараа бас хонин сүргээ мэнд сайн байгаа эсэхийг үзэж надад эргэж хэл авчир гээд түүнийг Хеброны хөндийгөөс илгээжээ. Тэрээр Шехемд ирэв.


Иосеф эцгийнхээ толгой дээр унан түүний дээр уйлж, эцгийгээ үнсэв.


Тэд Иордан голын нөгөө эрэг дээр, Атадын үтрэм дээр хүрч ирэв. Тэд тэнд чангаар уйлалдан гүнээ эмгэнэцгээв. Иосеф тэнд эцгийнхээ хойноос долоо хоногийн турш гашууджээ.


Саул, түүний хөвгүүн Ионатан, ЭЗЭНий хүмүүс буюу Израилийн гэр илдээр цохиулсны төлөө тэд гашуудан уйлж, үдэш болтол мацаг барив.


Дараа нь Саул түүний хөвгүүн Ионатан нарын төлөө Давид энэхүү гашуудлын дууг дуулж,


Хебронд Давид, Иудагийн гэрийн хаан байсан хоногийн тоо долоон жил зургаан сар болой.


Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон Израилийн хаан болгов.


Тэр, Хебронд Иудаг долоон жил зургаан сар, Иерусалимд бүх Израиль болон Иудаг гучин гурван жил захирчээ.


Аароны хөвгүүдэд дараах хоргодох хотуудыг өгсөн юм. Хеброн, Либнаг бэлчээрийнх нь хамт, Иаттир, Ештемоаг бэлчээртэй нь,


Дараа нь Иеремиа, Иосиад зориулан гашуудлын дуу дуулжээ. Бүх эр, эм дуучин Иосиагийн хойноос үүнийг гашуудан дуулсанд өнөөг хүртэл тэр нь Израильд заншил болжээ. Харагтун, тэдгээр нь бас Гашуудал номд бичигдсэн юм.


Тариан талбайнуудтай тосгодын хувьд, Иудагийн зарим хөвгүүд Кириат-арба болон түүний тосгодод, Дибон болон түүний тосгодод, Иехабзеел болон түүний тосгодод амьдарч байв.


Үхсэний төлөө бүү уйл, бүү гашууд. Одсон нэгний төлөө харин уйл. Учир нь тэрээр хэзээ ч эргэж ирэхгүй, Төрөлх нутгаа ч харахгүй.


Тиймээс Иосиагийн хүү, Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд түүний төлөө «Ай хөөрхий, ах минь!» эсвэл «Ай хөөрхий, эгч минь!» гэж гашуудахгүй. Тэд түүний төлөө «Ай хөөрхий, эзэн минь!» эсвэл «Ай хөөрхий, түүний сүр жавхлан!» гэж гашуудахгүй.


Тэд Негев уруу явж Хебронд хүрч ирэв. Тэнд Анакийн үр удам болох Ахиман, Шешаи, Талмаи нар амьдарч байв. (Хеброн нь Египет дэх Зоанаас долоон жилийн өмнө баригдсан байжээ.)


Даяар хотол түмэн Аароны үхсэнийг хараад Израилийн бүх гэр Аароны хойноос гуч хоног уйлалдав.


Тэгтэл гэрт нь Мариатай байж, тайтгаруулж байсан иудейчүүд түүнийг ухасхийн босож гарч явахыг харахдаа, түүнийг булшин дээр очиж уйлахаар явлаа гэж бодоод араас нь дагажээ.


Стефаныг сүсэгтэй эрчүүд хөдөөлүүлж, түүний хойноос ихэд гашуудан уйлцгаажээ.


Израилийн хөвгүүд Мосегийн хойноос Моабын талд гуч хоног уйлан гашуудацгаажээ. Тэгээд Мосегийн хойноос уйлан гашуудах хугацаа дуусжээ.


Тэд хотыг хаантай нь болон бүх тосгодтой нь эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, дотор нь байсан амьтай бүгдийг бүрмөсөн устгав. Тэр нэг ч хүнийг зугтаалгасангүй. Тэр Хеброн, бас Либна болон хаанд нь яаж хандсаны адилаар Дебир болон хаанд нь мөн тийн үйлдэв.


Ингээд Иошуа, ЭЗЭНий тушаасан ёсоор Иефуннегийн хүү Калебт хувийг нь Иудагийн хөвгүүдийн дунд, тухайлбал Кириат-арбаг (буюу Хеброныг) өглөө. (Арба нь Анакийн өвөг эцэг ажээ.)


Хумта, Кириат-арба, (энэ нь Хеброн) Зиор зэрэг есөн хот нь тосгодынхоо хамт,


Тийнхүү тэд Нафталийн уулархаг нутгийн Галил дахь Кедеш, Ефраимын уулархаг нутаг дахь Шехем, Иудагийн уулархаг нутаг дахь Кириат-арба (энэ нь Хеброн юм) зэрэг хотуудыг сонгов.


Ингээд тэд Иудагийн уулан дахь Кириат-арбаг (энэ нь Хеброн) эргэн тойрных нь бэлчээрийн хамт тэдэнд өгөв. Арба бол Анакийн өвөг эцэг юм.


Тэгээд Иуда Хебронд амьдардаг байсан канаанчуудын эсрэг дайрлаа. (Хеброныг урьд нь Кириат-арба гэж нэрлэдэг байв.) Тэд Шешаи, Ахиман, Талмаи нарыг цохив.


Иессийн хөвгүүн энэ газар дээр амьд байгаа цагт чи ч, чиний хаанчлал ч тогтохгүй. Тийм учраас одоо хүн илгээж түүнийг надад авчир. Тэр заавал үхэх ёстой гэж хэлэв.


Самуел өөд болов. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан түүнийг Рама дахь нутагт нь хөдөөлүүлэв. Давид босож, Параны цөл уруу явав.


Самуел харин өөд болсонд бүх Израиль даяар түүний төлөө гашуудаж, түүнийг өөрийнх нь хот болох Рамад хөдөөлүүлэв. Саул сүнс дуудагчид ба мэргэч төлгөч нарыг өөрийн нутгаас хөөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa