Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 22:7 - Ариун Библи 2013

7 Исаак эцэг Абрахамдаа хандан —Аав минь ээ! гэхэд тэрээр —Хүү минь, би энд байна гэсэнд Исаак —Хар даа, гал мод хоёр энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Исаак эцэг Абрахамдаа хандан, —Аав минь ээ! гэж дуудахад тэрээр, —Хүү минь, би энд байна гэсэнд Исаак —Хараач, гал ба мод энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд

Onani mutuwo Koperani




Эхлэл 22:7
12 Mawu Ofanana  

Абрахам —Хүү минь, шатаалт тахилдаа зориулж Бурхан хургаар хангана гээд хоёул хамт явжээ.


ЭЗЭНд зориулан Ноа тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв.


Израилийн даяар хотол түмэнд ингэж хэл. “Энэ сарын арванд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургыг ав. Бүл бүр нэг хурга ав.


Тахилын ширээн дээр өдөр бүр өргөх зүйл нь хоёр хурга болно.


Тэр жаахан цааш яваад, нүүрээрээ унаж —Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэж залбирлаа.


Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран —Эцэг минь, Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол Таны хүсэл биелэг гэлээ.


Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга.


Есүсийн явж байхыг тэр хараад —Бурханы Хургыг харагтун! гэсэнд


Тэгтэл Есүс, Петрт —Илдээ хуйнд нь хий. Эцэгийн Надад өгсөн аяганаас Би уухгүй гэж үү? гэв.


Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид «Ааба! Аав аа!» гэж дууддаг.


Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй, дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa