8 Хөвгүүн өсөж, хөхнөөс гарчээ. Исаакийг хөхнөөс гарсан өдөр Абрахам том найр хийжээ.
8 Хүү өсөж, хөхнөөсөө гарчээ. Исаакийн хөхнөөсөө гарсан өдөр Абрахам том найр хийжээ.
Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд Лотынд очиж гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн, исгээгүй талх барьж өгсөнд тэд идэцгээв.
Сара —Сара хүүхдүүдээ хөхүүлнэ гэж Абрахамд хэлэх хэн байлаа даа? Гэлээ ч би Абрахамыг нас өтөлсөн үед нь хүү төрүүллээ гэв.
Египет бүсгүй Хагарын Абрахамд төрүүлсэн хүү нь Исаакийг дооглож байгааг Сара хараад,
Исаак тэдэнтэй найрлаж тэд идэж ууцгаалаа.
Лабан тэр нутгийн бүх эрчүүдийг цуглуулан найр хийлээ.
Гурав дахь өдөр нь Фараоны төрсөн өдөр байв. Фараон бүх зарц нартаа зориулсан найран дээр ахлах сөнч, ахлах талхчин хоёрынхоо толгойг зарц нарынхаа дунд дээш өргүүлэв.
Абнер хорин хүнийг дагуулан Хебронд буй Давид уруу иржээ. Абнер болон түүний хамт буй хүмүүст зориулан Давид найр хийв.
Тэгэхэд Соломон сэрсэн ба харагтун, энэ нь зүүд байв. Тэрээр Иерусалимд ирж, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө зогсож, шатаалт тахил ба эвийн тахил тахиж, бүх зарц нартаа зориулан найр хийжээ.
хаанчлалынхаа гуравдугаар онд өөрийн бүх ноён болон албат нартаа зориулан найр хийв. Перс, Медийн цэргийн хүчин мөн ихэс дээдэс болон аймгуудынх нь засаг ноёд өмнө нь байсанд
Би сэтгэлээ үнэхээр тэгшитгэн нам гүм болгов. Хөхнөөс гарсан хүүхэд эхтэйгээ байх адил Сэтгэл минь хөхнөөсөө гарсан хүүхэд мэт болой.
Ло-рүхамаг хөхнөөс гарах үед Гомер бас жирэмслэн хүү төрүүлжээ.
Тэгээд эцэг нь нөгөө эмэгтэй уруу очсон бөгөөд Самсон тэнд дайллага хийв. Учир нь залуу эрчүүд ийм заншилтай байжээ.
Самсон тэдэнд —Би та нараар нэгэн оньсого таалгая. Хэрэв та нар түүнийг надад дайллагын долоо хоногийн дотор зөв тааж, олох юм бол би та нарт гучин гоёлын цамц, гучин гоёлын хувцас өгнө.
Харин Ханна нөхөртөө —Энэ хөвгүүнийг хөхнөөс гарах хүртэл би явахгүй. Дараа нь би түүнийг ЭЗЭНий өмнө аваачиж, тэнд үүрд үлдээхээр дагуулан явна гэж хэлээд өгсөж явсангүй.
Хөвгүүнийг хөхнөөс гармагц Ханна гунан бух, нэг ефа гурил, нэг тулам дарс авч, Шилод буй ЭЗЭНий өргөөнд хүүгээ дагуулан ирэв. Тэгэхэд хүү нь нялхаараа байлаа.
Тэгээд Абигаил, Набал уруу буцаж ирэв. Харагтун, Набал гэртээ хааны найр шиг найр хийж байв. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй.