5 Хүү Исаакаа төрөхөд Абрахам зуун настай байлаа.
5 Абрахам өөрийн хүү Исаакийг төрөхөд зуун настай байлаа.
Хагар, Ишмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.
Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН, Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.
Тэгэхэд Абрахам нүүрээрээ газар унан инээж —Зуун настай хүнд хүү төрнө гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж зүрхэн дотроо хэлжээ.
Абрахам тээрхийн арьсаа тануулахдаа ерэн есөн настай,
Удаах дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд Иаков гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.
Эцэгт минь “Танд хүү төржээ” гэсэн мэдээг авчирч, Түүнийг баярлуулсан хүн хараагдах болтугай.
Тэр зуугаад насалсан тул бие нь нэгэнт үхширснийг болон Сарагийнх нь умай ч үхдэнги болсныг мэдсэн хэдий ч итгэлээр доройтсонгүй.
Тэгэхэд Абрахам тэвчээртэй хүлээснээрээ амлалтыг хүртжээ.