Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 20:5 - Ариун Библи 2013

5 Тэрээр надад “Энэ миний дүү охин” гэж хэлсэн биш үү? Энэ эмэгтэй ч бас өөрөө “Энэ миний ах” гэж хэлсэн. Би энэ хэргийг гэмгүй зүрх, зэмгүй цэвэр гараар үйлдсэн билээ гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Тэрээр надад “Энэ миний дүү охин” гэж хэлсэн биш үү? Энэ эмэгтэй ч бас өөрөө “Энэ миний ах” гэж хэлсэн. Би энэ хэргийг үнэнч шударга сэтгэл, гэмгүй цэвэр гараараа үйлдсэн билээ гэв.

Onani mutuwo Koperani




Эхлэл 20:5
21 Mawu Ofanana  

Чи өөрийгөө миний дүү охин гэж хэлээч. Тэгвэл чи надад өлзий болж чиний ачаар би амь мэнд үлдэнэ гэв.


Бурхан намайг эцгийн минь гэрээс гаргаж тэнүүчлүүлэхэд би түүнд “Бидний очсон газар бүрд чи намайг «Энэ миний ах» гэж хэлээрэй. Тэр чинь чиний надад үзүүлэх энэрэл хайр мөн” гэж хэлсэн юм гэв.


Тэр бас Сарад —Харагтун, би ахад чинь мянган шекел мөнгө өглөө. Энэ бол чамтай байгч бүгдийн нүднээ чиний хөрх болой. Чи бүхний өмнө цагаадлаа гэв.


Чиний хувьд, хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ гэмгүй сэтгэл, зөвт байдлаар явж, Миний чамд тушаасны дагуу үйлдэн Миний зарлиг журам, Миний шүүлтүүдийг сахивал


“Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач” гэж хэлээд, цурхиран уйлав.


Бурхан минь, Та хүний зүрхийг тэнсэн үзэж, чигч шударгыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэдэв. Би чин үнэнч зүрхээрээ энэ бүх зүйлийг дуртайяа өргөсөн юм. Гэтэл одоо энд байгаа Таны ард түмэн Танд дуртайяа өргөж байгааг би баяртайгаар харлаа.


“Би цэвэр, гэмт үйлдэлгүй, Би гэм халгүй, дотор минь хилэнц алга.


Цэвэр гартай, ариун зүрхтэй, Хуурмаг хоосонд сэтгэлээ өргөөгүй, Худал тангараг тавиагүй нь буюу.


Би Таныг хүсэн хүлээдэг учир Үнэнч шулуун шударга нь Намайг хамгаалаг.


Зэмгүй цэврээр би гараа угааж, Таны тахилын ширээг тойрно, ЭЗЭН.


ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг. Миний доторх гэмгүй шударга, үнэнч байдлын минь дагуу, ЭЗЭН, намайг зөвтгөөч.


Гэм буруутны хорон мууг төгсгөж, Харин зөвт хүнийг бат тогтоогооч. Зөв шударга Бурхан Зүрх ба оюун бодлыг шалгадаг.


Үнэндээ би зүрхээ Дэмий л зэмгүй цэвэр байлгаж, Гараа гэмгүй байдал дотор угаалаа.


Ингээд Давид тэднийг үнэнч сэтгэлээр хариулж, Гарынхаа ураар удирдсан.


Чигч шударга хүмүүсийг хоёргүй үнэнч нь удирдах Бачит хүмүүсийг худал хуурмаг нь хөнөөх.


Зөвт хүн гэм зэмгүй явах. Үрс нь түүнээс хойш ч ерөөгдөх


Бурхан минь тэнгэрэлчээ илгээж, арслангуудын амыг тагласанд арслангууд надад хор учруулсангүй. Учир нь би Түүний өмнө гэмгүйд тооцогдож бас хаантан, танд ямар ч гэм хор хийгээгүй гэв.


Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанар хийгээд чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм.


Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв, гэм зэмгүй хандсаны гэрч нь та нар ба Бурхан билээ.


Би урьд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авав. Учир нь би үл итгэл дор мэдэхгүйгээр үйлдсэн юм.


Бурхдын Бурхан ЭЗЭН, Бурхдын Бурхан ЭЗЭН! Та мэднэ. Мөн Израиль ч өөрөө мэдэг. Хэрэв энэ нь тэрслэл юмуу ЭЗЭНий эсрэг шударга бус явдал байсан бол Эзэн энэ өдөр биднийг бүү авраг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa