25 Хүн эхнэр хоёр нүцгэн байсан бөгөөд тэд ичсэнгүй.
25 Хүн ба түүний эхнэр хоёулаа нүцгэн байсан бөгөөд тэд огт ичсэнгүй.
Тэгээд тэр хоёрын нүд нээгдэн, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.
Таныг хүсэн хүлээгчдээс Хэн нь ч ичгүүр эс болно. Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид л ичгүүр болно.
Таныг би дуудсан тул, Намайг ичгүүр бүү болгооч, ЭЗЭН, Буруутуудыг харин ичгүүр болгож Үхэгсдийн оронд тэднийг дуугүй байлгаач!
Ард түмэн задгай замбараагүй болсныг Мосе харав. Учир нь Аарон тэднийг эсэргүүцэгчдийнх нь дунд шившиг болгохоор задгай замбараагүйд хүргэжээ.
Сийлмэл хөргүүд үйлдэгсэд бүгд юу ч биш бөгөөд эрхэмлэдэг зүйлс нь ямар ч ашиггүй. Гэрч нар нь ч хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно.
Нүцгэн бие чинь ил гарч, Ичгүүр чинь ч бас үзэгдэх болно. Нэг ч хүнийг өршөөхгүйгээр Би өшөө авна.”
Чи ичгүүрт унахгүй, Гутамшиг болохгүй. Шившиг ч болохгүй тул бүү ай. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, Бэлэвсрэлийнхээ доромжлогдлыг цаашид дурсахгүй.
Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул Эргэн буцагч хүмүүс доод ертөнцөд бичигдэх болно.
Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ. Тиймээс тэд унагсдын дунд унана. Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
Тэгээд чи замуудаа санаж, өөрийн эгч дүүс болох эгч ба охин дүү хоёрыг хүлээн авахдаа чи ичих болно. Би тэднийг чамд охид болгон өгөх боловч энэ нь гэрээнээс чинь болоогүй юм.
Та нар хангалуун идэж, цадан Та нарт гайхамшгийг хийж өгсөн Бурхан ЭЗЭНийхээ нэрийг магтах болно. Тэгээд ард түмэн минь хэзээ ч ичгүүрт унахгүй.
Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, тийм нэгнээс Хүний Хүү ч Эцэгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэрэлч нарын хамт ирэх үедээ мөн ичих болно гэж хэлэв.
Хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, Хүний Хүү Өөрийн болон Эцэгийн мөн ариун тэнгэрэлч нарын цог жавхлан дотор ирэхдээ түүнээс ичих болно.
Учир нь Бичвэр «Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэдэг.