24 Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог.
24 Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу.
Ламех хоёр эхнэр авав. Нэгийнх нь нэр Ада, нөгөөгийнх нь нэр Зилла.
Сонс, охин оо, хараад чихээ тавь. Ард түмнээ хийгээд эцгийнхээ гэрийг март.
Зохистой сайн эхнэр нөхрийн титэм. Гутамшигт эхнэр ясанд нь буглах идээ бээр.
Идэр насныхаа ханийг орхиж дээ, энэ эм, Эзэн Бурханыхаа гэрээг ч бас умартжээ
Зохистой чадварлаг эхнэрийг хэн олж чадах вэ? Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй.
Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрхээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.
Гэрлэсэн эмэгтэй нөхрөө амьд байх үед нь нөхөртэйгөө хуулиар холбогдсон байдаг. Харин нөхөр нь өөд болбол тэр эмэгтэй нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгдөнө.
ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдаж, Түүнээс зуурч, Түүний нэрээр тангарагла.
Харин ЭЗЭН Бурханаасаа зуурч байсан та бүхэн л өнөөдөр амьд байна.
Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлж, гэрээ сахиж, буруутгах далим дайсанд бүү өг хэмээн хүсэж байна.
Харин энэ өдрийг хүртэл үйлдсэн шигээ, та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНээс бат зуурагтун.
Давид мөн Иезреелийн Ахиноамыг авсан байсан тул тэд хоёулаа Давидын эхнэр болов.