Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 19:9 - Ариун Библи 2013

9 Гэтэл тэд —Зайл! гээд —Манай энд цагаачилж ирчихээд бас бидний шүүгч болох нь уу? Одоо бид тэднээс илүү чамайг хорлоно гээд дайран ирж, Лотыг хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Тэд —Зам тавьж өг! гээд, —Манай энд ирсэн энэ цагаач бидний шүүгч болох гэж үү? Одоо бид тэднээс илүү чамайг хорлоно гээд Лотыг хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очив.

Onani mutuwo Koperani




Эхлэл 19:9
21 Mawu Ofanana  

ЭЗЭН айлдаж —Хараач, эд нар нэг үндэстэн, цөм нэг хэлтэй агаад энэ бол тэдний хийх юмсын эхлэл нь юм. Хойшид тэдний хийхээр зорьсон бүхэнд боломжгүй зүйл гэж үгүй болно.


Абрам Канаан нутагт амьдран сууж, Лот талын хотуудын дунд сууж, майхнаа нүүлгэн Содомын ойролцоо босгожээ.


харин нөгөө хүн —Хэн чамайг бидний дээрх захирагч шүүгч болгосон юм бэ? Чи тэр египетийг алсныхаа адил намайг бас алах санаатай юу? гэсэнд Мосе айж —Хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлэв.


Мэргэн нь эмээж, ёрын муугаас зайлсхийх. Мунхаг нь догширч адгах.


Бамбаруушаа булаалгасан баавгайтай таарах нь Мунхаглалдаа живсэн мунхгаас дээр.


Чулуу хүнд, элс жинтэй ч Илүү хүнд нь мунхгийн өдөөн хатгалга.


Түүний ярианы эхлэл нь тэнэг байдаг бол төгсгөл нь балмад солиорол аж.


Наран доорх бүх юмсад буюу бүгдэд нэг л хувь тавилан байдаг нь гай юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайгаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох бөлгөө.


«Зогс. Над уруу бүү ойртогтун. Учир нь би чамаас илүү ариун» гэж хэлдэг. Тэд хамарт минь үнэртэх утаа, Бүх л өдөржин шатдаг гал юм.


Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.


Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ. Тиймээс тэд унагсдын дунд унана. Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ. Тиймээс тэд унадаг хүмүүсийн дунд унах болно. Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно» гэж ЭЗЭН айлддаг.”


Харагтун, чиний дүү Содомын хилэнц энэ байв. Тэр ба түүний охид бардам зан, элбэг дэлбэг хоол, налгар тайван байдалтай байсан боловч ядууст, үгээгүйчүүдэд гараа сунгаагүй.


Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайн өмнө бүү хая. Тэд түүнийг хөл дороо гишгэчихээд, эргэж та нарыг хэсэглэн тасчих вий.


Филист хүн, Давидад —Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье гэж занав.


Хэрэв тэр хүн түүнд —Эхлээд бүх өөх шатаг, дараа нь сэтгэлдээ хүссэнээ авагтун гэж хэлбэл тахилчийн зарц —Үгүй, чи үүнийг надад одоо өг! Эс тэгвээс би хүчээр авна гэдэг байв.


Тиймээс одоо та яавал зохихыг бодож шийдэгтүн. Учир нь бидний эзэн, бас түүний бүх гэрийнхнийг гай дайрах нь гарцаагүй боллоо. Эзэнтэн үнэхээр хэдэр хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa