Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 19:16 - Ариун Библи 2013

16 Харин Лотыг саатан тээнэгэлзэхэд тэр хүмүүс түүний гараас мөн эхнэрийнх нь болон хоёр охиных нь гараас зууран авч, ЭЗЭН тэдэнд өршөөнгүй хандсан тул тэднийг гадагш гарган, хотын гадна аваачиж тавив.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Харин Лотыг тээнэгэлзэхэд тэр хүмүүс түүний гараас болон эхнэрийнх нь, мөн хоёр охиных нь гараас зууран авав. Учир нь ЭЗЭН түүнд өршөөнгүй ханджээ. Тэгээд тэд түүнийг гадагш гарган, хотын гадна аваачив.

Onani mutuwo Koperani




Эхлэл 19:16
39 Mawu Ofanana  

Үүр цайх үеэр тэнгэрэлч нар Лотыг яаруулан —Босогтун, энд байгаа эхнэр, хоёр охиноо аваад яв. Эс тэгвээс та нар энэ хотын шийтгэлтэй хамтдаа устгагдах болно гэжээ.


Хэрэв бид хойшлуулаагүй бол одоо аль хэдийнэ хоёр ч удаа яваад ирэх байсан гэв.


Түүнд талархал өргөгтүн. ЭЗЭН сайн сайхан бөгөөд, Түүний хайр энэрэл үүрдийнх.


Эцэг хүн хөвгүүдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.


ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНд талархал өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл үүрдийнх.


Гэлээ ч сүр хүчээ мэдүүлэхийн тулд Тэрээр нэрийнхээ төлөө тэднийг аварсан.


ЭЗЭНд талархагтун! Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх.


Тэрээр дурсагдахаар гайхамшгуудаа үйлджээ. ЭЗЭН нигүүлсэнгүй болоод өрөвч.


ЭЗЭНд талархал өргө. Тэрээр сайн сайхан бөгөөд, Түүний хайр энэрэл мөнхийнх.


Тушаалуудыг тань сахин биелүүлэхээр Яаравчилсан бөгөөд Үүнийгээ би хойшлуулаагүй билээ.


ЭЗЭНд талархагтун. Тэрээр сайн сайхан бөгөөд, Түүний хайр энэрэл мөнхийнх.


Гэм буруутны зовлон шаналал их ЭЗЭНд найдагч хүнийг Хайр энэрэл хүрээлэх болой.


Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг, Хайр энэрэлд нь найдагчдыг хардаг нь


Амийг нь үхлээс аварч, Тэднийг өлсгөлөн дундаас Амьд үлдээхийн тулд ажгуу.


Амийг хүсэмжилдэг бөгөөд Сайныг харахаар өдрүүдээ хайрлагч хэн бэ?


Харин ЭЗЭН Та өршөөлт, нигүүлсэлт, Уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр элбэг Бурхан юм.


Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн, Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг.


ЭЗЭН урдуур нь өнгөрч, тунхаглахдаа —ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр бялхам билээ.


Тэрээр энэрэл хайрыг мянга түмэнд хадгалж, хилэнц, гэмт үйлдэл болон нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн хилэнцийг гурав, дөрөв дэх үеийг хүртэл хүүхэд, ач нарынх нь дээр буулгадаг гэв.


Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.


ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй Өршөөл юунд нь төгсгөл үгүй.


“ЭЗЭН уурлахдаа удаан, хайр энэрлээр өгөөмөр, хилэнц, гэмт үйлдлийг уучилдаг ч шийтгэлгүй орхидоггүй бөгөөд эцгүүдийнх нь хилэнцийг гурав, дөрөв дэх үед нь хүртэл буулгадаг.”


Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв.


Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.


Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг.


Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан мөн.


Бурхан ЭЗЭН чинь өрөвч Бурхан мөн. Тэрээр чамайг орхих ч үгүй, чамайг устгах ч үгүй, чиний эцэг өвгөдөд тангарагласан гэрээгээ мартах ч үгүй.


Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь Амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ.


чи хүүдээ “Бид Египетэд Фараоны боол байсан юм. ЭЗЭН хүчирхэг мутраараа биднийг Египетээс авчирсан.


Харин ЭЗЭН та нарыг хайрласан учраас бас эцэг өвгөдөд чинь өгсөн Өөрийн тангаргыг сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс, Египетийн хаан Фараоны гараас гаргасан билээ.


Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм.


Иошуа уг нутгийг тагнасан хоёр хүнд —Янхан эмийн гэрт очиж, түүнд андгайлсныхаа дагуу тэр эмэгтэйг болон түүнд хамаарах бүхнийг тэндээс гарган авчир гэлээ.


ёс зарчимгүйчүүдийн садар явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол,


сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос яаж ангижруулах ба зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэл дор яаж барихаа Эзэн мэддэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa