Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 18:1 - Ариун Библи 2013

1 ЭЗЭН, Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 ЭЗЭН Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад,

Onani mutuwo Koperani




Эхлэл 18:1
17 Mawu Ofanana  

ЭЗЭН, Абрамд үзэгдэн —Би чиний үр удамд энэ нутгийг өгөх болно гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.


Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад тэндээ ЭЗЭНд тахилын ширээ босгожээ.


Тэгтэл зугтаж байсан нэгэн хүн, еврей хүн болох Абрамд очиж дуулгав. Тэр үед Абрам, Мамрегийн царс модны орчим аморичуудын дунд сууж байжээ. Мамре нь Ешкол, Анер хоёрын ах дүүс бөгөөд тэд Абрамын холбоотон байв.


Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ.


Тэгээд Бурхан, Абрахамд айлдсан яриагаа дуусгаж түүнээс салан дээш одов.


Тэр хүмүүс тэндээс явж Содомын зүг одоход Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ.


Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшаад, дараа нь Герарт түр зуур буудаллав.


ЭЗЭН, Исаакт үзэгдэж —Чи Египет уруу бүү яв! Миний зааж өгөх газарт суурьш.


Тэгээд Иаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ.


Иаков, Иосефт —Төгс Хүчит Бурхан, Канаан нутгийн Лузд надад үзэгдэж, намайг ерөөсөн билээ.


Бурхан тэр шөнө Соломонд үзэгдэж —Би чамд юу өгөх вэ? Надаас гуйгтун гэж айлдав.


Тэгэхэд Мосе хариулан —Хараач, тэд надад итгэж миний үгийг сонсохгүй харин “ЭЗЭН чамд үзэгдээгүй шүү дээ” гэж хэлж магад гэв.


Тэгтэл тэр ингэж хэлэв. —Эрчүүд ахан дүүс, эцгүүд ээ! намайг сонс. Бидний өвөг Абрахамыг Харран нутагт суурьшихаас ч өмнө түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж,


Итгэлээр тэр, адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд амьдарч, амлалтын газарт харийн нутагт буй мэт суусан.


Гаднынханд зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэрэлчүүдийг мэдэлгүй зочилсон юм.


Иошуа Иерихогийн ойролцоо байх үедээ нүд өргөн хартал, эсрэг талд нь илдээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн дээр очин, түүнээс —Та бидний талд уу, бидний дайсны талд уу? гэж асуусанд


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa