Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 16:7 - Ариун Библи 2013

7 ЭЗЭНий тэнгэрэлч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж —

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 ЭЗЭНий тэнгэр элч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж, —

Onani mutuwo Koperani




Эхлэл 16:7
13 Mawu Ofanana  

Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшаад, дараа нь Герарт түр зуур буудаллав.


Хөвгүүний уйлахыг Бурхан сонсоод, Бурханы тэнгэрэлч тэнгэрээс Хагарыг дуудаж —Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ.


Бос, хөвгүүнийг босгож, гар дээрээ ав! Учир нь Би түүнийг агуу үндэстэн болгоно гэв.


Бурхан, Хагарын нүдийг нээсэнд тэрээр усны ундарга олж хараад очиж тулмаа усаар дүүргэн хөвгүүндээ уулгалаа.


Тэгтэл тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч —Абрахам аа, Абрахам аа! гэж түүнийг дуудсанд —Харагтун, би энд байна гэв.


Тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч, Абрахамыг хоёр дахиа дуудаж —


Намайг эцгийн минь гэрээс, төрсөн нутгаас минь салгаж ирүүлэн, “Би энэ газар нутгийг чиний үр удамд өгнө” гэж надад тангараглан хэлсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭН тэнгэрэлчээ чиний өмнө илгээнэ. Тэгээд чи тэндээс миний хүүд эхнэр сонгох болно.


Тэд Ассири хүрэх зам дагуу Египетийн зүүн зүгт орших Хавилагаас аваад Шур хүртэлх нутагт суурьшиж, ах дүүс хоорондоо дайсагналцан суужээ.


Бурханы тэнгэрэлч зүүдэнд минь —Иаков! хэмээсэнд —Би энд байна гэж би хариулсан. —


Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй.


ЭЗЭНий тэнгэрэлч өргөст бутан дундаас галын дөлөн дунд түүнд үзэгдэв. Харагтун, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа.


ЭЗЭНий мэлмий хаа сайгүй. Ёрын муу хийгээд сайныг ч бас харах.


Саул Хавилагаас Египетийн өмнө орших Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa