Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 14:12 - Ариун Библи 2013

12 Тэд бас Содомд сууж байсан Абрамын дүүгийнх нь хүү болох Лотыг эд юмстай нь хамт булаан авч оджээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Тэд бас Содомд сууж байсан Абрамын ач дүү Лотыг эд юмстай нь хамт булаан авч оджээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 14:12
13 Mawu Ofanana  

Терагийн уг угсаа ийм билээ. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ.


Тера өөрийн хүү Абрам, Хараны хүү, өөрийн ач хүү Лотыг өөрийн бэр, Абрамын эхнэр Сараи нарын хамт авч Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж тэндээ суужээ.


Абрам эхнэр Сараи, дүүгийнхээ хүү Лот болон Харанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад тэд Канаан нутгийг зорин хөдөлжээ. Тэгээд тэд Канаан нутагт орж ирэв.


Дөрвөн хаан нь Содом, Гоморрагийн хамаг эд юмс, хоол хүнсийг булааж аваад явцгаав.


Тэгээд Абрам ач дүүгээ олзлогдсоныг сонсоод, гэрт нь төрж бэлтгэгдсэн гурван зуун арван найман хүнийг удирдаж Дан хүртэл нэхэн хөөжээ.


булаагдсан эд юмс бүхнийг бас ач дүү Лот болон түүний эд юмс, эмэгтэйчүүд, ардууд бүгдийг нь эргүүлэн авчирчээ.


Хэрэв гамшиг гэнэтийн үхлийг авчирдаг бол Гэмгүй нэгний цөхрөлийг Тэр элэглэдэг юм.


Тэрээр хотол түмэнд хэлсэн нь —Эдгээр гэм буруутнуудын майхнаас холдон салж, тэдэнд харьяалагдах юунд ч бүү хүр. Эс бөгөөс та нар тэдний бүх нүгэлд устгагдах болно гэв.


Тэнгэрээс өөр нэг дуу —Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд оролцохгүй, гамшгуудад нь өртөхгүйн тулд түүнээс гарагтун гэхийг би сонсов.


Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс халуун бай, гэмш.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa