Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 13:8 - Ариун Библи 2013

8 Абрам, Лотод —Бид ахан дүүс. Чи бид хоёрын хооронд бас танай манай малчдын хооронд маргаан бүү байг!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Абрам Лотод —Бид бол ахан дүүс. Чи бид хоёрын хооронд, бас танай, манай малчдын хооронд маргаан бүү гараг!

Onani mutuwo Koperani




Эхлэл 13:8
30 Mawu Ofanana  

Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрэв чамайг зүүн тийшээ явбал би баруун тийшээ явъя. Хэрэв чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя гэв.


Тэгээд Абрам ач дүүгээ олзлогдсоныг сонсоод, гэрт нь төрж бэлтгэгдсэн гурван зуун арван найман хүнийг удирдаж Дан хүртэл нэхэн хөөжээ.


Тэрээр ах нараа үдэж гаргахдаа —Замдаа битгий хэрэлдээрэй! гэж тэдэнд хэлэв.


египетчүүдэд хоньчид жигшүүртэй байдаг тул та нар “Таны зарц нар болон бидний эцэг өвгөд хар багаасаа өдий хүртэл мал малласаар ирлээ” гэж хэлээрэй. Тэгвэл та нарыг Гошен нутагт байлгах болно гэв.


Харагтун, ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь Хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!


Түүнийг дараа өдөр нь очиход хоёр еврей эр зодолдож байгаа үзэгдэв. Тэрээр буруутанд —Чи юунд хөршөө зодно вэ? гэсэнд


Эелдэг хариулт уурыг зайлуулах. Эвгүй үгс хилэнг хөдөлгөх.


Хурц зантай хүн хэрүүл өдөөх. Уурлахдаа удаан хүн маргааныг намжаах.


Эвдрэлцлээс зайлсхийх нь хүндэтгэл. Хэрүүлд ухасхийх нь мунхаглал.


Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.


Маргааш нь тэр хоорондоо зодолдогч хоёртой таарав. Мосе тэднийг эвлэрүүлэхийг хичээн “Эрчүүд ээ, та нар чинь ах дүү байж юунд бие биенээ гэмтээнэ вэ?” гэжээ.


Ах дүүсийн хайраар бие биенээ хайрла. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл.


Бүхнийг гомдол маргаан үгүйгээр хийцгээ.


Харин ах дүүсийн хайрын талаар та нарт бичих хэрэггүй аж. Учир нь та нар өөрсдөө бие биенээ хайрлахыг Бурханаар заалгажээ.


Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.


Ах дүүсийн хайраа үргэлжлүүлье.


Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биенээ зүрхний гүнээс хайрлагтун.


Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ. Хааныг хүндэл.


Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд бодолдоо даруу байцгаа.


Юуны өмнө, бие биенээ байнга хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халхалдаг.


итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга.


Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг.


Ебедийн хөвгүүн Гаал ах дүүсийнхээ хамт Шехемд нүүн ирж, Шехемийн иргэд түүнд найдвар тавих боллоо.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa