9 Тэгээд Абрам цааш хөдөлж улмаар Негев тийш оджээ.
9 Тэгээд Абрам цааш хөдөлж, улмаар Негев уруу оджээ.
Абрам эхнэрээ мөн хамаг юмаа аваад, Лоттой хамт Египетээс гарч, Негев уруу хөдөлжээ.
Тэрээр Негевээс Бетел, тэндээсээ Бетел Аи хоёрын хооронд урьд нь анх майхнаа босгож байсан тэр газартаа хүрэв.
Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшаад, дараа нь Герарт түр зуур буудаллав.
Бурхан намайг эцгийн минь гэрээс гаргаж тэнүүчлүүлэхэд би түүнд “Бидний очсон газар бүрд чи намайг «Энэ миний ах» гэж хэлээрэй. Тэр чинь чиний надад үзүүлэх энэрэл хайр мөн” гэж хэлсэн юм гэв.
Энэ үед Исаак Беер-лахаи-роигоос хүрч ирсэн байлаа. Тэрээр Негевд сууж байсан ажээ.
Тэд нэг үндэстнээс нөгөө үндэстэн уруу, Нэг хаанчлалаас нөгөө ард түмэн уруу тэнүүчилсэн.
Негевийн араатнуудын тухай зөн. Тэд эрслэн ба арслан, Хорт ба нисдэг галт могой гарч ирдэг Айдас, зовлон шаналангийн газраар дамжиж, Баялгаа илжигний нуруунд тохон, Эрдэнэсээ тэмээний хомонд ачин Өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.
Мосе тэднийг Канаан нутгийг тандуулахаар илгээхдээ тэдэнд —Тийшээ Негев яваад, уулархаг нутагт өгсөж оч.
Аяны жолоогоо эргүүлэн хөдөлж, аморичуудын уулархаг нутаг болон түүний хөрш зэргэлдээх Араба, уулархаг нутаг, нам дор газар, Негев, далайн эргийн дагуух бүх ард түмэн уруу очиж, канаанчуудын нутаг, Ливан, улмаар их Евфрат мөрөн хүртэл явцгаа!