Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 12:8 - Ариун Библи 2013

8 Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, майхнаа босгожээ. Бетел баруунтаад нь, Аи зүүнтээд нь байв. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, Бетелээс зүүн тийш, Аигийн баруун талд майхнаа босгожээ. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав.

Onani mutuwo Koperani




Эхлэл 12:8
33 Mawu Ofanana  

Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад тэндээ ЭЗЭНд тахилын ширээ босгожээ.


Тэрээр Негевээс Бетел, тэндээсээ Бетел Аи хоёрын хооронд урьд нь анх майхнаа босгож байсан тэр газартаа хүрэв.


Түүний анх тахилын ширээ босгосон газар нь тэр байлаа. Тэнд Абрам, ЭЗЭНий нэрийг дуудав.


Абрахам Беершебад сухай мод тарьж, Мөнхөд оршигч Бурхан ЭЗЭНий нэрийг тэнд дуудав.


Бурханы айлдсан тэр газарт тэд хүрч ирээд, Абрахам тэнд тахилын ширээ босгож мод өрж тавиад, хүү Исаакаа хүлж тахилын ширээн дээрх модон дээр тавив.


Исаак тэнд тахилын ширээ босгож, ЭЗЭНий нэрийг дуудан, тэнд майхнаа барьж, түүний зарц нар худаг ухжээ.


Энэ газрыг Бетел хэмээн тэрээр нэрлэжээ. Тэр хотыг өмнө нь Луз гэдэг байж.


Лабан Иаковыг гүйцэн очиход Иаков ууланд майхнаа босгосон байв. Лабан, ах дүү нарынхаа хамт Гилеад ууланд майхнаа босгов.


тэндээ тахилын ширээ босгоод түүнийгээ Ел-Елохе-Израиль гэж нэрлэжээ.


Бүгдээрээ босож, Бетел уруу явцгаая. Миний шаналант өдөр надад хариу өгч, хаана ч явсан надтай хамт байсан Бурханд зориулж, тахилын ширээг тэнд би босгоно гэж хэлэв.


Тэрээр тэндээ тахилын ширээ босгож, уг газрыг Ел-бетел гэж нэрлэжээ. Учир нь Иаковыг ахаасаа зугтаж байсан тэр үед тэнд Бурхан Өөрийгөө түүнд илчилжээ.


Сет бас хүүтэй болж, түүнийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс ЭЗЭНий нэрийг дуудах болжээ.


ЭЗЭНд зориулан Ноа тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв.


Бениамины хөвгүүд мөн Гебагаас урагш, Михмаш болон Аиад, Бетел болон түүний гацаануудад амьдрав.


Тэгээд би ЭЗЭНий нэрээр дуудан “Аяа ЭЗЭН, би гуйя, амийг минь авраач!” гэв.


Мосе тахилын ширээ барьж, түүнийгээ “ЭЗЭН миний туг” гэж нэрлэхдээ —


Тэр Аиатад ирж, Мигроноор дамжин Михмашт нөөцөө хадгална.


ЭЗЭНий нэрийг дууддаг бүхэн аврагдах болно. ЭЗЭНий айлдсанаар Сион уул ба Иерусалимын хувьд Тэнд зугтагсад байх болно ЭЗЭНий айлдсанаар ЭЗЭНий дуудсан хүмүүс Амь мултрагсдын дунд байх болно.


Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно» хэмээв” гэснээр болжээ.


Коринт дахь Бурханы чуулган хийгээд хаа сайгүй Эзэн Есүс Христийн маань нэрийг дуудагчдад болон ариун хүмүүс байхаар дуудагдсан, Христ Есүс (Эзэн бол тэднийх болон биднийх юм) дотор ариусгагдсан хүмүүст.


Итгэлээр тэр, адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд амьдарч, амлалтын газарт харийн нутагт буй мэт суусан.


Бет-Араба, Земараим ба Бетел,


Канаан нутаг дахь Иорданы бүс нутагт ирээд, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон тэндээ Иорданы дэргэд, харахад сүрлэг том тахилын ширээ босгосон байлаа.


Иошуа Иерихогоос Бетелийн зүүнтээд орших, Бет-Авены ойролцоо байдаг Аи уруу эрчүүдийг илгээн, тэдэнд —Явж очоод нутгийг тагна гэв. Тэд явж Аиг тагнав.


Тэгээд Иошуа таван мянга орчим эрчүүдийг авч, тэднийг хотын баруун талд, Бетел болон Аин хооронд отолтод гаргав.


Ийнхүү Израилийн араас явалгүй үлдсэн нэг ч эр хүн Аи болон Бетелд байсангүй. Тэд хотыг хамгаалалтгүй орхин, Израилийг нэхэн хөөжээ.


Иошуа бүх дайчин эрчүүдтэй хамт Аи уруу довтлохоор хөдлөв. Иошуа гучин мянган эрэлхэг хүчит эрсийг сонгон авч, тэднийг шөнөөр илгээв.


Дараа нь Иошуа, Ебал уулан дээр Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов.


Ийнхүү Иошуа тэднийг отолтод явуулсанд тэд Бетел ба Аин хооронд очиж, Аин баруун талд бүгэцгээв. Харин Иошуа тэр шөнийг ард олны дунд өнгөрөөв.


Гидеон тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, түүнийгээ ЭЗЭН бол амар тайван гэж нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл абиезричуудын Офрад байгаа билээ.


Эдгээр нь Бетел, Негевийн Рамот болон Иаттирт байсан хүмүүст,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa