4 Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм.
4 Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Доданим болой.
Тэд өөр өөрсдийн хэл яриа, ургуудаараа мөн улс үндэстнээрээ далайн эрэг орчмын газар нутгаар тус тусдаа оршин суужээ.
Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм.
Тирийн тухай зөн. Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун! Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов. Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв.
Тэр “Сидоны гутаагдсан, онгон охин минь. Чи цаашид хөөрөн баясахгүй. Бос, Киприйг дайран өнгөр. Тэнд ч гэсэн чи Ямар ч амралт олохгүй” гэж айлдав.
Бүх төрлийн эд баялгаар дүүрэн байсан учраас Таршиш нь чиний худалдан авагч байсан. Тэд барааг чинь мөнгө, төмөр, цагаан тугалга, хар тугалгаар худалдан авч байв.
Таршишийн онгоцнууд нь чиний барааг зөөж байв. Чи дүүрч, далайн зүрхэнд ихэд алдаршив.
Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж, Киприйн арлуудын нарс модоор хийсэн Тавцанг чинь тэд зааны соёогоор шигтгэсэн.
Дарвуул чинь Египетийн нэхмэл маалингаар хийгдэж, Энэ нь чиний ялгах тэмдэг болов. Сүүдрэвч чинь Елишагийн арлуудаас авчирсан Хөх, нил ягаан өнгийн бөс даавуу байжээ.
Учир нь Киттимийн хөлөг онгоцнууд түүний эсрэг ирнэ. Тиймээс тэрээр зүрх алдан буцаж, ариун гэрээнд хилэгнэн үйлдэлээ хийнэ. Тэрээр буцаж ирээд, ариун гэрээг үл ойшоогчдыг дээдэлнэ.
Хөлөг онгоцнууд Киттимийн эргээс ирж, Ашурыг мөн Еберийг зовооно. Ингээд тэд ч бас сүйрнэ гэлээ.