Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 10:32 - Ариун Библи 2013

32 Тэд уг угсааныхаа дагуу улс үндэстнээрээ Ноагийн ургууд юм. Үер болсноос хойш эднээс газар дэлхий дээр үндэстнүүд тархжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 Тэдний угийн бичгүүдийнх нь дагуу улс үндэстнээрээ Ноагийн ургууд юм. Эднээс үер болсноос хойш газар дэлхий дээр үндэстнүүд тархжээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 10:32
12 Mawu Ofanana  

Ноагийн хөвгүүд болох Шем, Хам, Иафет нарын уг угсаа ийм билээ. Үерээс хойш тэд хөвгүүд төрүүлэв.


Тэдгээр нь ураг, хэл аялгуу, газар нутаг болон үндэс угсаагаараа Хамын үр удмынхан болой.


Еберт хоёр хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учир түүнд Пелег гэдэг нэр өгчээ. Түүний дүүгийн нэр нь Иоктан билээ.


Тэдгээр нь ураг, хэл аялгуу, газар нутаг болон үндэс угсаагаараа Шемийн үр удмынхан болой.


Тэд өөр өөрсдийн хэл яриа, ургуудаараа мөн улс үндэстнээрээ далайн эрэг орчмын газар нутгаар тус тусдаа оршин суужээ.


Бүх дэлхий нэг хэл, нэг аялгуутай байлаа.


Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд —Үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй!


Тэд бол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд тэднээс бүх газар дэлхийгээр тархан суурьшсан хүмүүс төрөн гарчээ.


Та нар харин үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй, түүн дээр олширтугай! гэлээ.


Зөвхөн тэдэнд газар нутаг өгөгдсөн бөгөөд Тэдний дундуур харийн ямар ч хүн өнгөрөөгүй билээ.


Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa