11 Тэрээр тэр нутгаасаа Ассирид хүрч очоод, Ниневе, Рехобот-Ир, Кала мөн
11 Тэрээр тэр нутгаасаа Ассирид хүрч очоод, Ниневе, Рехобот-Ир болон Калаг байгуулж,
Ниневе Кала хоёрын хоорондох Ресен хэмээх их хотыг байгуулжээ.
Ингээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн буцаж, Ниневед амьдрав.
Зеруббабел ба эцгүүдийн бүлийн тэргүүнүүдэд —Бид та нартай хамт барилцъя! Учир нь бид та нартай адил танай Бурханыг хайдаг. Биднийг энд авчирсан Ассирийн хаан Есархаддоны өдрүүдээс хойш бид Түүнд тахил өргөсөөр байна гэв.
Ассири ч тэдэнтэй нэгдэж, Лотын хөвгүүдэд тэд тус дэм болжээ. Села
Тэгээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн буцаж, Ниневед амьдрав.
Харан, Канне, Еден, Шебагийн наймаачид, Ашур, Хилмад нар чамтай худалдаа хийж байв.
Ассири ба түүний хамтрагчид тэнд байна. Булшнууд нь түүний эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан билээ.
Ассири биднийг аврахгүй, Бид ч морь унахгүй. Өнчид Таны дотор өршөөлийг олдог тул Гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин бид хэлэхгүй” гээрэй.
Босоод, их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь ёрын муу нь өмнө минь өгсөж ирэв гэж айлдав.
Тэд Ассири нутгийг илдээр, Нимродын нутгийг ирт сэлмээр удирдах болно. Ассири манай нутгийг довтолж, Нутаг дэвсгэрийг минь талхлахад Тэр биднийг үүнээс аврах болно.
Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.
Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид Усан цөөрөм мэт байсан боловч Одоо тэд зугтаж байна. “Зогс, зогс” гэх боловч буцаж ирэх хэн ч алга.
Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан, «Ниневе сүйтгэгдсэн! Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ. Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?”
Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган, Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, хуурай цөл мэт болгоно.
Гэлээ ч Ашур нь чамайг олзонд байлгах хүртэл Каин нь тонуулан сүйрнэ гэв.
Хөлөг онгоцнууд Киттимийн эргээс ирж, Ашурыг мөн Еберийг зовооно. Ингээд тэд ч бас сүйрнэ гэлээ.