Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 1:29 - Ариун Библи 2013

29 Бурхан —Үзэгтүн, газрын гадарга дээрх үрт өвс ногоо бүрийг, үрээ гөвдөг үр жимст мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

29 Бурхан —Газар дэлхий дээрх үрт ургамал, үрт жимсний мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно.

Onani mutuwo Koperani




Эхлэл 1:29
22 Mawu Ofanana  

Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан —Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг идэж болно.


Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал. Тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ.


Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо Би энэ бүхнийг та нарт өгч байна.


Тэрээр эдгээрээрээ хүмүүсийг шүүдэг. Тэрээр хоол хүнсийг ч элбэг хангалуунаар өгдөг.


Өөрөөс нь эмээгчдэд Тэрээр Хоол хүнс өгчээ. Өөрийнхөө гэрээг Тэрээр Мөнхөд санах болно.


Тэнгэрс бол ЭЗЭНий тэнгэрс, Харин дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд өгчээ.


Бүх махбодод хоол хүнс өгдөг Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж, Өлсөгчдөд ч талхыг өгдөг. ЭЗЭН, хоригдлуудыг чөлөөлдөг.


Араатан амьтанд хийгээд Гуагалан буй залуу хэрээнүүдэд Тэрээр хоол хүнсийг нь өгдөг.


Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн, Дэлхий хийгээд түүнд оршигч бүгд ЭЗЭНийх юм.


Өндөрт заларна, Түүний хоргодох газар нь Хадан бэхлэлт байх болно. Түүнд талх нь хангагдаж, Ус нь элбэг байх болно.


Гэвч түүнд үр тариа, шинэ дарс, тос өгөгч нь Түүний дээр мөнгө, алтыг мөн арвижуулагч нь Би байсан гэдгийг тэр эм эс мэдэв. Харин тэд үүнийг Баалд хэрэглэсэн.


Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач.


Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг чинь хоол хүнс, баяр баяслаар цатган, Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй шүү дээ гэв.


Танай зарим яруу найрагчдын “Бид бас Түүний үр удам” гэж хэлсэнчлэн, бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог.


гэрлэхийг хориглодог мөн итгэгчид болон үнэнийг мэдэгсдэд талархалтайгаар хүртэг хэмээн Бурханы бүтээсэн хоол хүнсийг цээрлэхийг албаддаг.


Биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд бүү найд, харин биднийг баясгах бүхнээр арвин хангагч Бурханд найд гэж энэ үеийн баячуудад тушаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa