Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 1:22 - Ариун Библи 2013

22 Бурхан тэднийг ерөөн —Үржиж, олширцгоог! Далай тэнгисийн усанд дүүрцгээг! Шувууд ч газар дэлхийд олширцгоог! хэмээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

22 Бурхан тэднийг адислаж, —Өсөн төлжиж, үржин олширч, далай тэнгисийн усыг дүүргэ. Бас жигүүртэн шувууд газар дэлхийд өсөн үржиг хэмээв.

Onani mutuwo Koperani




Эхлэл 1:22
16 Mawu Ofanana  

Ийнхүү Бурхан далай тэнгисийн аварга том амьтад ба уснаа шунган шумбагч амьд биетийг төрөл төрлөөр нь бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа.


Үдэш болоод, өглөө болсон нь тав дахь өдөр.


Бурхан тэднийг ерөөж —Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв.


Лабан түүнд —ЭЗЭН чиний төлөө намайг ерөөснийг би зөн совингоороо мэдсэн. Хэрэв би тааллыг чинь олсон бол


Намайг ирэхийн өмнө таны эд хөрөнгө бага байсан, одоо үлэмж өсөн нэмэгдлээ. Алхам бүрд минь ЭЗЭН таныг ерөөсөн. Би одоо хэзээ өөрийнхөө гэр орны төлөө ажиллах юм бэ? гэв.


Бурхан түүнд —Би Төгс Хүчит Бурхан байна. Чи үржигтүн, олшрогтун! Үндэстэн, олон үндэстэн чамаас гарч, Хаад бас чамаас төрж гарах болно.


Чи хамт байгаа бие махбодтой бүх амьтан буюу жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гарга. Эдгээр амьтад газар дэлхийг дүүргэн үржиг бас газар дэлхийд олшрог! гэв.


Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд —Үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй!


Тэгтэл харагтун, Миний чамтай адил бүтээсэн усны үхэр. Тэрээр үхэр адил өвс иддэг.


ЭЗЭН, Иовын төгсгөлийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, нэг мянган эм илжигтэй байв.


Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун!


Машид олшруулахаар тэднийг бас ерөөдөг бөгөөд Мал сүргийг нь ч Тэрээр эс хорогдуулдаг.


Эхнэр чинь гэрийн чинь доторх Үр жимстэй усан үзмийн мод лугаа адил, Хөвгүүд чинь ширээг чинь тойрон буй Чидун модны нахиа лугаа адил билээ.


ЭЗЭНий ерөөл баяжуулах бөгөөд Зовлон зүдүүр үл нэмнэ.


Учир нь Би та нарын зүг нүүрээ харуулж, та нарыг үржүүлж, олшруулна. Би та нартай байгуулсан гэрээгээ батжуулах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa