Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 1:21 - Ариун Библи 2013

21 Ийнхүү Бурхан далай тэнгисийн аварга том амьтад ба уснаа шунган шумбагч амьд биетийг төрөл төрлөөр нь бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Тэгээд Бурхан далай тэнгисийн аварга том амьтад хийгээд усаар дүүрэн үржин амьдардаг, хөлхөн хөдлөгч аливаа амьтдыг төрөл төрлөөр нь бүтээв. Бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 1:21
23 Mawu Ofanana  

өдөр, шөнө хоёрыг захируулах бас гэрлийг харанхуйгаас салгахын тулд ажгуу. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа.


Бурхан —Шунган шумбагч амьд биетээр уснууд цалгилтугай, бас шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйн мандалд нистүгэй! гэж айлдав.


Бурхан тэднийг ерөөн —Үржиж, олширцгоог! Далай тэнгисийн усанд дүүрцгээг! Шувууд ч газар дэлхийд олширцгоог! хэмээв.


Бурхан ийнхүү газрын зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь, мал адгуусыг төрөл төрлөөр нь, газраар мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болгов. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа.


Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь зургаа дахь өдөр.


Ингээд ЭЗЭН Бурхан шороогоор хээрийн бүхий л амьтан, огторгуйн бүхий л шувууг урлаад, тэднийг хэрхэн дуудахыг нь үзэхээр Адамд авчирч өгчээ. Тэгээд амьд биет бүхнийг Адам хэрхэн дуудсан нь тэдний нэр болов.


Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл, адгуус амьтдын төрөл, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно.


Мөн тэд болон бүх араатан амьтад төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, бүх газраар мөлхөгч төрөл төрлөөрөө, бүх жигүүртэн шувууд төрөл төрлөөрөө,


Чи хамт байгаа бие махбодтой бүх амьтан буюу жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гарга. Эдгээр амьтад газар дэлхийг дүүргэн үржиг бас газар дэлхийд олшрог! гэв.


Бүх араатан амьтан, бүх мөлхөгч, бүх жигүүртэн шувуу, газар дэлхий дээрх хөдөлгөөнтэй бүхэн овог овогоороо бүхээгнээс гарчээ.


Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно.


Та нар харин үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй, түүн дээр олширтугай! гэлээ.


Харин одоо араатан амьтдаас асуу, Тэд чамд сургаг. Мөн тэнгэрийн шувуудаас асуу, Тэд чамд хэлж өгөг.


Усны доороос үхэгсдийн сүнснүүд усанд амьдрагсдын хамтаар чичирдэг.


Танаар мануулдаг тэнгис эсвэл тэнгисийн луу юм уу, би?


Газар дээрээс ЭЗЭНийг магтагтун! Далайн амьтад, оёоргүй гүнүүд,


Гэвч Израилийн хөвгүүд үржиж, өнөржин олширч, улам хүчтэй болсоор тэд тэр газрыг дүүргэв.


Нил мэлхийгээр язганаж, тэдгээр нь гарч ирээд ордонд чинь, унтлагын өрөөнд чинь, орон дээр чинь, чиний албат нар ба ард түмний чинь гэр оронд, чиний зууханд, гурилын саванд чинь ч орно.


Хүний хүү чи, Египетийн хаан Фараоны төлөө гашуудлын дууг дуулан тэдэнд “Чи өөрийгөө үндэстнүүдийн залуу арслантай харьцуулсан. Гэтэл чи далайн мангастай адил юм. Чи урсгалуудаа сөрөн Усыг хөлөөрөө булингартуулж, Голуудыг нь бохиртуулав” гэж хэл.


ЭЗЭН, Ионаг залгиулахаар аварга загасыг бэлдсэн аж. Иона загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байв.


ЭЗЭН загасанд тушааж тэрээр Ионаг хуурай газар бөөлжин гаргав.


Иона аварга загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa