Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 1:16 - Ариун Библи 2013

16 Бурхан өдрийг захируулахаар нэг томхон гэрэлтүүлэгч, шөнийг захируулахаар арай багавтар гэрэлтүүлэгч, ийм хоёр том гэрэлтүүлэгчийг мөн оддыг бий болгов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Бурхан илүү том нь өдрийг, арай жижиг нь шөнийг захирч байхаар хоёр том гэрэлтүүлэгчийг бүтээв. Тэр бас оддыг бүтээлээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 1:16
22 Mawu Ofanana  

Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж газар дэлхийг гийгүүлэг! гэж айлдсанд ёсоор болжээ.


Хэрэв гэрэлтэн байхад нь нарыг, сүр жавхлантайгаар өнгөрөхөд нь сарыг би хараад,


Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж, Тэнгэрлэг биес бүгд баярлалдан уухайлсан.


Нар ба сар аа, Түүнийг магтагтун! Гэрэлт бүх од оо, Түүнийг магтагтун!


Түүний тушааснаар тэд бүтээгдсэн тул Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.


Тэнгэрийн нэг захаас мандаад Нөгөө захад тойрон явсаар жаргана. Халуунаас нь нуугдах юм гэж нэг ч үгүй.


Өдөр Таных, шөнө ч бас Таных, Гэрэлтүүлэгч хийгээд нарыг Та бэлтгэсэн.


Таны мутрын бүтээл тэнгэрсийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг Би тунгаан бодму.


Тэнгэрийн одод болон түүний ордууд гэрлээ эс өгөх бөгөөд Нар мандахдаа харанхуйлж, сар гэрлээ үл тусгана.


Тэгэхэд сар ичиж, нар гутна. Учир нь түг түмдийн ЭЗЭН Сион уулан дээр Иерусалимын дотор хаанчилж, Ахмадуудынхаа өмнө Сүр жавхлангаа байлгана.


Хараагаа өндөрт өргөн Тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Түг түмдийг нь тоо ёсоор авчирч Бүгдийг нэрээр дууддаг нь Тэр юм. Агуу их хүч, сүр жавхлангийнх нь улмаас Тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.


Би гэрлийг бий болгон Харанхуйг бүтээж, Амар тайвныг гүйцэтгэн, Гай гамшгийг ч бүтээдэг. Энэ бүгдийг хийдэг Би ЭЗЭН.


Гэрэл болгож өдрөөр нарыг, Шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг, Давалгааг нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна. Нэр нь түг түмдийн ЭЗЭН.


Нар, сар байрандаа тогтов. Таны сумны гэрэлд, Гялалзах жадны тань туяанд Тэд зайлан одлоо.


Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.


Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв.


Нарны гялбаа өөр, сарны гялбаа өөр, одны гялбаа өөр байдаг. Од одноосоо гялбаагаараа ялгардаг.


Тэнгэр өөд хараад, ЭЗЭН Бурханаас чинь бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод буюу тэнгэрийн хамаг эрхэсийг чи үзээд түүнд татагдан мөргөж, зарагдуузай.


Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa