Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 1:11 - Ариун Библи 2013

11 Ингээд Бурхан —Газар нь ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуултугай! гэж айлдсанд ёсоор болжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Тэгээд Бурхан —Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулаг! гэсэнд тэр нь ёсоор болжээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 1:11
20 Mawu Ofanana  

Газар нь ийнхүү ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь гаргав. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа.


Бурхан —Үзэгтүн, газрын гадарга дээрх үрт өвс ногоо бүрийг, үрээ гөвдөг үр жимст мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно.


Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан —Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг идэж болно.


ЭЗЭН Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй, газар тариалах хүн ч үгүй байсан тул хээрийн бут сөөг газарт хараахан үгүй, тариалангийн ургамал ногоо арай ургаагүй, харин


Бас хөрснөөс ЭЗЭН Бурханы ургуулсан янз бүрийн модод нь хараа булаам, хүнсэнд сайн байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амийн мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ.


Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөд Галаар мэт дор доторх нь хуйлралдана.


Урсгал усны дэргэд тарьсан мод адил Ургацын цагт жимсээ ургуулж Навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд Амжилтыг авчирна.


Тэрээр тэнгэрийг үүлсээр бүрхэн Газар дэлхийд бороог бэлтгэж, Уулсын дээр зүлэг ногоог ургуулдаг.


Учир нь мөчир нахиагаа газар нь ургуулж Дотор нь тарьсныг цэцэрлэг нь ургуулдаг шиг Эзэн БУРХАН бүх үндэстний өмнө Зөвт байдал, магтаалыг бий болгоно.


Учир нь тэрээр усны дэргэд таригдсан мод мэт Усан урсгалаар үндсээ өргөсгөж, Халуун шатахад айхгүй Харин навчис нь ногоон. Ган гачгийн жилд тэр түгшихгүй, Үр жимс гаргахаа ч зогсохгүй.


Моддын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно.


Өнөөдөр амьд байгаад, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол тэгэх тусмаа Тэр та нарыг илүү хувцаслахгүй гэж үү, өчүүхэн итгэлтнүүд ээ?


Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог.


Харин Бурхан Өөрийн хүссэнчлэн түүнд бие өгдөг. Үр бүр өөрийн биетэй аж.


Дээр нь үргэлж асгарах бороог уудаг, өөрийг нь эдлэгсдэд ашигтай ургамал гаргадаг газар нь Бурханаас ерөөл авдаг.


Ах дүүс минь, инжрийн мод чидун жимсийг, усан үзмийн мод инжрийг гаргаж чадах уу? Давстай ус ч цэвэр цэнгэг ус гаргадаггүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa