Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Ефес 6:5 - Ариун Библи 2013

5 Боолууд аа, Христэд ханддаг шигээ та нар махбодын дагуух эздэдээ ч эмээхүй ба чичрэлээр, чин сэтгэлээсээ дуулгавартай бай.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Боолчууд аа, Христийг дагадгийн адил та нар эмээхүй болон чичрэлтээр чин сэтгэлээсээ махан биеийн дагуу эздэд дуулгавартай бай.

Onani mutuwo Koperani




Ефес 6:5
27 Mawu Ofanana  

ЭЗЭНий тэнгэрэлч түүнд —Чи эзэгтэйдээ буцаж очоод, гар дор нь орж захирагд гэв.


Бурхан минь, Та хүний зүрхийг тэнсэн үзэж, чигч шударгыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэдэв. Би чин үнэнч зүрхээрээ энэ бүх зүйлийг дуртайяа өргөсөн юм. Гэтэл одоо энд байгаа Таны ард түмэн Танд дуртайяа өргөж байгааг би баяртайгаар харлаа.


Харагтун, зарцын нүд эзнийхээ гарыг, Шивэгчний нүд эзэгтэйнхээ гарыг хардаг шиг Нигүүлсэлээ Тэр бидэнд үзүүлтэл Нүд маань бидний Бурхан ЭЗЭН тийш.


Аяа ЭЗЭН, замаа надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхэд Зүрхийг минь нэгтгээч!


“Миний нэрийг үл хүндлэгч тахилч нар аа! «Хүү нь эцгээ, зарц нь эзнээ хүндэтгэдэг. Би эцэг юм бол Намайг дээдэлж байгаа чинь аль вэ? Би эзэн юм бол Намайг хүндэтгэж байгаа чинь хаана байна?» гэж түг түмдийн ЭЗЭН та нарт айлдаж байна. Гэвч та нар «Бид Таны нэрийг яаж үл хүндэлсэн юм бэ?» гэж асуудаг.


Нүд бол биеийн дэнлүү мөн. Нүд чинь саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна.


Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй.


Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг. Нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Зарцдаа “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж хариулав.


Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон,


Мах биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болох минь гэж хүсэж байлаа.


Мөхөсдөл, айдас, үлэмж чичрэл дор би та нартай хамт байсан.


Учир нь боол байхдаа Эзэн дотор дуудагдсан нь Эзэний чөлөөлөгдсөн хүн мөн. Үүнтэй адил чөлөөтэй байхдаа дуудагдсан нь Христийн боол мөн.


Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанар хийгээд чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм.


Та нар хэрхэн айдас ба чичрэлээр түүнийг хүлээн авч, бүгд дуулгавартай байсныг чинь тэр санахдаа зүрх нь улам бүр та нарт ханддаг.


Эхнэрүүд ээ, Эзэнд адил нөхрүүддээ захирагд.


Бидний Эзэн Есүс Христийг хувиршгүй хайраар хайрлагч бүгдэд нигүүлсэл нь орших болтугай.


Иймээс хайртууд минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр гүйцээ.


Цаашид тэрээр боол шиг бус, боолоос ч илүүгээр махбодын ч дотор, Эзэний ч дотор ялангуяа миний хувьд болон чиний хувьд бүр ч илүү хайрт дүү юм.


Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, гэм зэмгүй үнэн шударгаар Түүнд үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан мөнөөх бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчил.


Тэд та нарын журамт байдал болоод эмээхийг чинь ажиглана шүү дээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa