3 “Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ.
Сайн сайхан түүнтэй хамт байна гэдгийг Зөв хүмүүст хэлэгтүн. Учир нь тэд үйлдлийнхээ Үр жимсийг идэх болно.
Та нар гэр барьж, үр тарьж, усан үзмийн цэцэрлэг суулгаж, эзэмшиж болохгүй. Харин та нар түр оршин сууж байгаа нутагтаа олон өдрийн турш амьдрахын тулд бүхий л өдрүүдийнхээ турш майхнуудад амьдар” гэж хэлсэн билээ.
Таныг Түүнд илгээж буй бид бүхэн Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг сайн ч бай муу ч бай дагах болно. Энэ нь Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагаж, сайн сайхан нь бидэнд байхын тулд юм гэжээ.
“Эцэг эхээ хүндэл.” Энэ бол амлалт бүхий эхний тушаал агаад
Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг Эзэний дэг журам ба сургамж дор хүмүүжүүл.
Чи цус бүү ид. ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэй гэгдэх зүйлийг үйлдэх аваас чи, мөн чиний хөвгүүд сайн сайхан явах болно.
Миний чамд тушааж буй энэ бүх үгийг чи сахин биелүүлж, сонсон дагагтун! Чи ЭЗЭН Бурханыхаа мэлмийд сайн, зөв зүйтэй зүйлийг үйлдэх аваас чи болон чиний хөвгүүд үүрд сайн сайхан явах болно.
Чи эхийг нь заавал явуул. Харин ангаахайг нь өөртөө авч болно. Тэгвэл чи сайн сайхан байж, урт насална.
Чи, бас чиний үр удам сайн сайхан явахын тулд, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгч буй газар нутаг дээр бүхий л үед урт удаан наслахын тулд чи өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг тушаалыг сахь гэв.
ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи урт насалж, Бурхан ЭЗЭНээс чинь чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдарна.
ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан бүх ёс журмыг даган мөрд, тэгвэл та нар амьд байж, сайн сайхан явж, эзэмших газар нутагтаа урт наслах болно.
ЭЗЭНий мэлмийд юу нь зөв зүйтэй, сайн болохыг үйлд. Тэгвэл чи сайн сайхан байж, чиний эцэг өвгөдөд ЭЗЭНий тангарагласан тэр сайхан газар нутагт чи очиж эзлэн,
Израиль аа, одоо сонс! Та нар үүнийг сахин мөрдөхдөө хичээнгүй бай! Тэгвэл чи сайн сайхан явж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНий чамд амласанчлан чи сүү зөгийн балаар бялхсан тэр газар нутаг дээр улам өнөр өтгөн болно.
Хадам эх Наоми нь түүнд —Охин минь, би чамд амар жимэр байх газрыг хайж, чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү?