17 авралын дуулга болон Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав.
17 авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав.
Та авралынхаа бамбайг надад өгсөн билээ. Таны тусламж намайг агуу болгосон билээ.
Амыг минь хурц илд мэт болгож, Мутрынхаа нөмөрт Намайг далдалж, Шилмэл сум мэт болгон, Саадаг дотроо Тэр Намайг нуусан.
Тэр Түүнд зөвт байдлыг хуяг мэт Мөн авралын дуулгыг тэргүүнд нь өмсгөв. Өс хонзонгийн өмсгөл хувцсыг өмсөн, Өөрийгөө цуваар мэт зүтгэлээр ороов.
Тиймээс Би эш үзүүлэгчдээр тэднийг хэсэглэн цавчсан. Би амныхаа үгээр тэднийг алсан. Миний шүүлт цацрах гэрэл мэт юм.
Тэгээд тэр надад —Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.
Гэвч Есүс —“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг хэмээв.
Есүс —“Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас бичигдсэн байдаг гэв.
Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад
Харин бид өдрийнх тул итгэл ба хайрын хуяг, авралын найдварын дуулга өмсөн, эрүүл ухаантай байцгаая.
Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.
Бурханы сайн үгийг болон ирэх үеийн хүчийг амссан атлаа
Тэр баруун мутартаа долоон од барьж, хоёр талдаа иртэй хурц илд амнаас нь цухуйх бөгөөд нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв.
Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.
Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна.
Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам дээр даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно.
Тэрээр толгойдоо хүрэл дуулга, биедээ таван мянган хүрэл шекелийн жинтэй хайрст хуяг өмссөн байв.
Саул, Давидаас —Залуу минь, чи хэний хөвгүүн бэ? гэж асуусанд Давид —Таны боол би Бетлехемийн хүн Иессийн хөвгүүн гэж хариулжээ.