14 Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөж зогс.
14 Тэгээд бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөөд,
Өөрсдийнх нь эсрэг тулалдахаар хаад ирснийг моабынхан бүгд сонсжээ. Зэвсэг барих чадвартай бүгд болон тэднээс дээш насны хүмүүс цугларан хил дээрээ зогсов.
Шударга зөвийг сахин Түүнийгээ хувцас мэт өмсөж, Шүүлт нь миний гадуур хувцас, малгай болж байсан.
Зөвт байдал Түүний бүсэлхийнх нь бүс Итгэмжит чанар Түүний бэлхүүсийнх нь бүс.
Тэр Түүнд зөвт байдлыг хуяг мэт Мөн авралын дуулгыг тэргүүнд нь өмсгөв. Өс хонзонгийн өмсгөл хувцсыг өмсөн, Өөрийгөө цуваар мэт зүтгэлээр ороов.
Бэлхүүс чинь бүслээстэй, дэнлүү чинь асаатай байг.
Шөнө өнгөрч, өдөр ойртов. Тиймээс харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж, гэрлийн зэвсгүүдийг агсацгаая.
үнэний үг болон Бурханы хүч дор, баруун, зүүн гар дахь зөвт байдлын зэвсгүүдээрээ,
Бүх сайн, зөвт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна.
Тиймээс тэр цөвүүн өдөрт, эсэргүүцэх чадвартай байж бүхнийг гүйцээн бат зогсохын тулд Бурханы өвч зэвсгийг ав.
Харин бид өдрийнх тул итгэл ба хайрын хуяг, авралын найдварын дуулга өмсөн, эрүүл ухаантай байцгаая.
Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь.
Тийнхүү би үзэгдэл дотор морьдыг болон гал, биндэръяа, хүхрийн өнгөт цээживчтэй морьтонгуудыг харлаа. Морьдын толгой нь арслангийн толгой шиг бөгөөд амнаас нь гал, утаа, хүхэр савсана.
Тэд төмөр цээживч мэт цээживчтэй байсан. Далавчных нь дуу чимээ тулалдаанд орохоор давхилдаж буй олон морьт тэрэгний чимээтэй адил байлаа.