1 Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхдээ дуулгавартай бай. Энэ нь зөв юм.
1 Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм.
мөн эх эцэг хоёроо Иаков дуулгавартай дагаж Паддан-Арам уруу явахыг Есав үзлээ.
Израиль, Иосефт —Ах нар чинь Шехемд хонио хариулж байгаа биш үү? Нааш ир, би чамайг тэдэн уруу явуулъя гэсэнд Иосеф эцэгтээ —Би энд байна гэжээ.
Иосеф эцгийнхээ өвдгөөс хоёр хүүгээ авч, газарт сөгдөн мөргөв.
Иаковын хөвгүүд эцгийнхээ тушаасан ёсоор бүгдийг гүйцэлдүүлэв.
Тэгээд Та Синаи уулан дээр бууж ирэн, Тэдэнтэй тэнгэрээс ярьсан. Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг, Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн.
Мордехаин захисан ёсоор Естер үндэс угсаагаа ч, ард түмнээ ч илчилсэнгүй. Учир нь Естер, Мордехаин айлдлагыг түүний асрамжинд байх үеийнх шигээ л даган биелүүлж байв.
Тэрээр хүмүүст дуулж, тунхаглахдаа “Нүгэл хийж, зөвийг гажуудуулахад минь Надад хариу эс ирэв.
Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.
Аяа ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөд Та итгэмж дотроо намайг Зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.
ЭЗЭНий сургаал нь зөв, Зүрхний баясгалан ЭЗЭНий тушаал нь тодорхой, Нүдний гэгээрэл.
Эцгийнхээ сургамжийг сонс, хүү минь Эхийнхээ хууль зааврыг бүү эсэргүүц.
Төрсөн эцгээ сонс, Өтөлсөн эхээ анзаар.
Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс байх.
Эцгийгээ басамжилж, Эхдээ дуулгаварлахыг зэвүүцэгчийн нүдийг Хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.
Эцгийнхээ тушаалуудыг сахь, хүү минь. Эхийнхээ заасан хуулийг бүү орхи, үр минь.
“Дарс ууж болохгүй” гэж хөвгүүддээ тушаасан Рехабын хүү Ионадабын үгс сахигдсан билээ. Тиймээс тэд энэ өдрийг хүртэл уусангүй. Учир нь тэд эцгийнхээ тушаалыг дагасан. Гэвч Би та нарт дахин дахин хэлсэн билээ. Гэтэл та нар Намайг сонссонгүй.
Тэгээд Иеремиа Рехабынхны гэрт —Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Та нар эцэг Ионадабынхаа тушаалыг дагаж, бүх тушаалыг нь сахиж, түүний та нарт тушаасан бүхний дагуу үйлдсэн тул
Бид, эхнэрүүд, хөвгүүд, охид маань өвөг эцэг Рехабынхаа хүү Ионадабын бидэнд тушаасан бүгдийн дагуу бүхий л өдрүүдийнхээ турш дарс уухгүй байхаар дуу хоолойг нь дагасан билээ.
Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог. Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг. ЭЗЭНий замууд зөв тул Чигч шударга нь түүгээр алхаж, Тэрслэгсэд харин түүнд нь бүдрэх болно.
Та нарын хүн нэгбүр эх, эцгээсээ эмээж, Миний Амралтын өдрийг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.
Тэгээд Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, үгэнд нь дуулгавартай байлаа. Энэ бүхнийг эх нь зүрхэндээ нандигнан хадгалж байв.
Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно.
Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг Эзэн дор хүлээн авч, түүнд хэрэг болох аливаа юманд нь та нар туслаарай. Тэр өөрөө олон хүнд мөн надад ч халамжлагч болж байсан юм.
Тиймээс хууль бол ариун бөгөөд тушаал ч ариун, зөв бөгөөд сайн юм.
Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.
Хэрвээ эцэг эхийнхээ дуу хоолойг дагадаггүй, зөрүүд, тэрслүү хүүтэй хүн хүүгээ зодож занчсан ч тэр нь дуулгаваргүй хэвээр байвал
Бэлэвсэн хэн нэг нь үр хүүхэд, эсвэл ач гучтай бол тэднийг нь юуны өмнө өөрсдийнхнийгөө хүндлэхэд болон эцэг эхийнхээ ачийг хариулахад суралцуул. Учир нь энэ нь Бурханы өмнө тааламжтай.
Эзэний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон аливаа бүтцэд захируул. Эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юмуу
тэр түүнд —Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв.
Давид өглөө эрт босож, хонин сүргээ хөлсний хоньчинд даатгаж орхиод хүнсийг авч Иессийн тушааснаар явлаа. Түүнийг хуаранд ирэхэд цэргүүд уухайлан хашхирч, жагсаалаар гарцгааж байв.