32 Энэ нууц нь агуу юм. Гэвч би Христ ба чуулганы тухайд ярьж байна.
32 Энэ нууц бол агуу билээ. Гэвч би Христ болон чуулганы тухай хэлж байна.
Учир нь чамайг Бүтээгч нь чиний нөхөр мөн. Нэр нь түг түмдийн ЭЗЭН. Чиний Аврагч нь Израилийн Ариун Нэгэн бөгөөд Бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн билээ.
Сүйт бүсгүйг авагч нь сүйт залуу мөн. Харин зогсоод чагнагч найз нь сүйт залуугийн дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов.
Бурханы хардалтаар би та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг Христийн өмнө ариун онгон охин мэт аваачих гэж ганц нөхөртэй сүй тавиулсан.
“Тиймээс эр хүн эцэг эхээ орхин, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болно.”
Гэхдээ хэн чинь ч өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.
Мөн сайнмэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр ам минь ангайхад үг өгөгдөхийн төлөө залбир.
Түүнчлэн тэдний зүрх нь урамшиж, хайранд холбогдсоноор тэд бүрэн дүүрэн ойлголтын бүх баялгийг мөн Бурханы нууцын мэдлэг болох Христийг олж аваасай гэж хүсэж байна.
Итгэл сүсгийн нууц агуу нь эргэлзээгүй. Махбодоор илчлэгдсэн Тэр Сүнс дотор зөвтгөгдсөн. Тэнгэрэлч нарт үзэгдсэн Тэр Харийнханд ч тунхаглагдсан. Ертөнцөд итгэгдсэн Тэр Сүр алдраар дээш авагдсан.
Үүнчлэн үйлчлэгчид хүндтэй, хоёрдмол үгтэй бус, дарсанд шунадаггүй, эдийн шуналгүй,
Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.