17 Тиймээс бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар.
17 Тийм учраас бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар.
Тэрээр хүнд хандан “Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан бөгөөд Нүгэл муугаас хол явах нь ухаарал юм” хэмээн айлдав гэлээ.
ЭЗЭНээс эмээхүй нь Мэргэн ухааны эхлэл юм. Түүний тушаалуудыг үйлдэгч бүгдэд сайн ухаан байдаг. Түүний магтаал мөнхөд байдаг.
Зарлигуудаа надад заагаач! Тушаалуудынхаа замуудыг надад ухааруулаач. Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана.
Хэрсүүгийн мэргэн ухаан нь замаа ухаарах явдал. Мулгуугийн мунхаглал нь заль мэх.
ЭЗЭНээс эмээхүйг чи ойлгоно Бурханы мэдлэгийг олж авна.
Үнэнийг худалдаж ав Үрж үүнийгээ бүү арилж Мэргэн ухаан, заавар, бодрол ухааныг ч бас
“Учир нь хүмүүс минь мунхаг. Тэд Намайг мэддэггүй. Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй. Тэд ёр мууг үйлдэхдээ сүрхий, Харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй.”
Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ.
Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно.
Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай.
Тиймээс та нар үүнийг сахиж, үйлдэгтүн! Тэгэх нь та нарын мэргэн ухаан, хэрсүү чанарыг тэр ард түмнүүдийн нүдэнд харуулах бөгөөд тэд энэ бүх зарлигийг сонсоод “Үнэхээр агуу энэ үндэстэн бол мэргэн ухаантай, хэрсүү ард түмэн юм” гэж ярилцах болно.
Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дор Түүний хүслийн мэдлэгээр бялхаасай
Гаднынхантай мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц.
Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн.
Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм.