16 Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл.
16 Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж.
Иаков —Харагтун, өдөр яагаа ч үгүй байна. Мал сүрэг цуглах цаг болоогүй байна. Хонио услаад, бэлчээрт гарга гэлээ.
Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй, Өлсгөлөнгийн өдрүүдэд ч цадах буюу.
Өөрт ногдсоныг долоо юмуу найм хуваа. Учир нь дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг чи мэдэхгүй шүү дээ.
Хүнд өдрүүд ирж “Надад аятай юм алга” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд, Бүтээгчээ санагтун.
Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.
Хаан хариулан хэлэхдээ —Айлдвар минь бат гэдгийг харж буй тул цаг хожихыг хичээж байгааг чинь би лавтай мэдэж байна.
Хашир нь дуугаа хураадаг энэ үе Юутай ёрын муу цаг вэ!
Үүний нэгэн адил хоёртой нь мөн хоёрыг нэмж олжээ.
Есүс тэдэнд —Хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуур явагтун. Харанхуйд явагч нь хаашаа яваагаа мэдэхгүй.
Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна.
Тэгэхлээр миний бодоход өнөөгийн зовлон гачаалын учир, байсан хэвээрээ байх нь хүмүүнд сайн аж.
Бидний Бурхан бөгөөд Эцэгийн хүслээр одоогийн ёрын муу энэ үеэс биднийг гэтэлгэхийн тулд бидний нүглийн учир Есүс Христ Өөрийгөө өгсөн юм.
Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.
Тиймээс тэр цөвүүн өдөрт, эсэргүүцэх чадвартай байж бүхнийг гүйцээн бат зогсохын тулд Бурханы өвч зэвсгийг ав.
Амар тайвны сайнмэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс.
Гаднынхантай мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц.