13 Харин бүх зүйл гэрлээр илчлэгдэхдээ харагддаг.
13 Харин бүх зүйлс гэрлээр илчлэгдэхдээ харагддаг.
Эш үзүүлэгчид чинь чамд зориулан Хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харжээ. Тэд чамайг олзноос гаргахын тулд Хилэнцийг чинь дэлгэж эс тавьжээ, Харин тэд чамд зориулан Хуурамч агаад төөрүүлэх зөнгүүд үзжээ.
Тэгээд Би амрагуудынх нь нүдэн дээр Ичгүүрт явдлыг нь ил гаргахад Хэн ч түүнийг мутраас минь аврахгүй.
Би Израилийг эмчлэх үед Ефраимын хилэнц, Самарийн муухай үйлдлүүд илчлэгдэнэ. Учир нь тэд хуурмагийг үйлджээ. Хулгайч дотогшоо орж, Дээрэмчид гадаа тоноцгооно.
Түүний эсрэг би нүгэл үйлдсэн тул Тэрээр миний хэргийг өмгөөлж, Миний төлөө шүүлтийг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно. Гэрэлд намайг Тэр гаргана. Зөв шударгыг нь би харна.
Иймд цагаас өмнө, Эзэнийг иртэл юуг ч бүү шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.
Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм.
Харин Тэр тэнгэрэлч нарын алинд нь ер нь “Дайснуудыг чинь Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл Миний баруун талд залрагтун” гэж айлдсан бэ?