11 Харанхуйн, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил.
11 Харанхуй, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчлэгтүн.
Тэр бас Сарад —Харагтун, би ахад чинь мянган шекел мөнгө өглөө. Энэ бол чамтай байгч бүгдийн нүднээ чиний хөрх болой. Чи бүхний өмнө цагаадлаа гэв.
Зөвт нэгэн намайг цохиг. Тэр нь хайр энэрэл билээ. Намайг зэмлэг. Тэр нь шилмэл тос билээ. Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач! Учир нь залбирал минь Тэдний ёрын муугийн эсрэг юм.
Нүгэлтнүүд чамайг уруу татваас бүү аялд хүү минь,
Замналынхаа үр жимсийг тэгэхээр идэх л болж, Сэдсэндээ бас цадах л болж.
Сургамжийг үл ойшоогчдод ядуурал ба үл хүндлэл. Гэсгээлтийг сахигчдад алдар хүнд.
Басамжлагч нь зэмлэгчийг хайрладаггүй. Тэрээр мэргэн хүн уруу зүглэхгүй.
Басамжлагчийг саваадваас гэнэн нэгэн хэрсүүд суралцах Ухаантныг зэмлэвээс тэр өөрөө мэдлэгийг олох
Мэргэн зэмлэл дуулгавартай чихэнд Алтан ээмэг, алтан гоёл мэт буюу.
Хуулийг умартагсад нь буруутнуудыг магтана. Хуулийг сахигсад нь харин тэдний эсрэг тэмцэнэ.
Зэмлэл дуулах тусмаа хүзүү хөшүүн загнагч нь Засал авахгүйгээр гэнэт сүйрнэ.
Үгээр хүнийг буруутгагчид, Үүд хаалган дээр шүүгч нэгнийг занганд оруулагчид, Худал баримтаар зөвтнийг буруутан болгогчид таслагдана.
Наргин баясагчдын чуулалд би суугаагүй, би цэнгээ ч үгүй. Таны мутрын улмаас би ганцаараа суусан. Учир нь Та намайг эгдүүцлээр дүүргэсэн билээ.
Ах дүүгээ зүрхэндээ бүү үзэн яд. Хөршөө шулуухан зэмлэ. Тэгвэл чи өөрөө гэм нүгэл үүрэхгүй.
Ах дүү чинь нүгэл үйлдвээс явж түүнтэй ганцаарчлан уулзаж зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол чи ах дүүгээ олж авсан хэрэг.
Харин захирагч Херод, дүүгийнхээ эхнэр Херодиагийн хэргийн төлөө Иоханд зэмлүүлсэн нь Херодын үйлдсэн бүх ёрын муугаас болсон байтал
тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл өөд, Сатаны эрхшээлээс Бурхан өөд эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдагсдын дунд нүглийн уучлал ба өв хүртэх болно” гэсэн.
Шөнө өнгөрч, өдөр ойртов. Тиймээс харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж, гэрлийн зэвсгүүдийг агсацгаая.
Ах дүү нар аа, та нарын сурсан сургаалын эсрэг хэрүүл маргаан, саад тотгор гаргагч хүмүүсээс сэрэмжлэхийг би ятгаж байна. Тэднээс холдогтун.
Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээсээ ямар үр жимс авсан бэ? Учир нь тэр зүйлсийн төгсгөл бол үхэл билээ.
Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна.
амьдралын чинь урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж,
Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм.
Иймд тэдний хамсаатан бүү бай.
гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг боломжтой болгосон Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна.
Учир нь унтагсад шөнө унтдаг, согтуурагчид шөнө согтдог.
Хэрэв хэн нэгэн нь энэ захидлын үгийг маань дагахгүй бол түүнийг онцлон анхаар. Ичээхийн тулд түүнтэй бүү нийл.
Ах дүү нар аа, та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу явдаггүй, залхууран амьдрагч ах дүү бүрээс хол байхыг [бидний] Эзэн Есүс Христийн нэрээр та нарт тушааж байна.
Нүгэл үйлдсээр байгаа хүмүүсийг бүгдийн өмнө зэмлэ. Тэгвэл бусад нь эмээх болно.
Хэн дээр ч яаран гар бүү тавь. Бусдын нүгэлд ч бүү оролц. Өөрийгөө цэвэр ариун байлга.
ялзарсан санаа, үнэнээс хагацсан, итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг байна.
Тэд итгэл сүсэгт дүртэй ч хүчийг нь үгүйсгэдэг. Чи тэднээс хол бай.
Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул.
Чи эдгээрийг бүхий л эрх мэдлээр ярь, ятга, зэмлэ. Хэн ч чамайг бүү басамжлаг.
Тэнгэрээс өөр нэг дуу —Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд оролцохгүй, гамшгуудад нь өртөхгүйн тулд түүнээс гарагтун гэхийг би сонсов.