10 Ингэхдээ Эзэнд таалагдах юмыг ол.
10 Ингэхдээ Эзэнд таалагдах юманд суралц.
Миний хад Аврагч ЭЗЭН минь, Амнаас минь гарах үгс хийгээд Зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд Нийцэн авагдах болтугай!
Үнэн ба шударгыг үйлдэх нь ЭЗЭНд Нядлах тахилаас ч илүү хүлээн авагдах.
Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү? Хүн өөрийгөө төлөв даруу болгох өдөр мөн үү? Хүний толгойг зэгс мэт бөхийлгөн Үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү? Үүнийг л та нар мацаг барилт ЭЗЭНд тааламжит өдөр гэж дууддаг юм уу?
Над уруу Шебагаас гүгэл, Алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Шатаалт тахилууд чинь хүлээн зөвшөөрөгдмөөргүй агаад Өргөлүүд чинь Надад тааламжтай бус байна.
Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана.
Ингэснээр та нар Христийн өдөр хүртэл цэвэр, гэмгүй байхын тулд аль сайныг дэмжих юм.
Гэвч би бүгдийг хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын юмсыг хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг чинь Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм.
мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр жимс гарган, Бурханы мэдлэгээр өсөж,
Харин бүхнийг шалга, сайнаас зуур.
Энэ нь бидний Аврагч Бурханы мэлмийд сайн бөгөөд нийцтэй.
Бэлэвсэн хэн нэг нь үр хүүхэд, эсвэл ач гучтай бол тэднийг нь юуны өмнө өөрсдийнхнийгөө хүндлэхэд болон эцэг эхийнхээ ачийг хариулахад суралцуул. Учир нь энэ нь Бурханы өмнө тааламжтай.
Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархалаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм.
Хэрэв та нар нүгэл үйлдэж цохиулаад тэвчлээ ч, үүнд ямар гавъяа байх билээ? Харин та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурханы нигүүлсэл юм.
Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун.
Ийм юмтай явж үзээгүй Давид Саулын хуягны гадуур Саулын илдийг бүсэлж зүүгээд алхах гэж оролдов. Давид, Саулд —Сураагүй учир би үүнийг өмсөж явж чадахгүй нь гээд өмсгөлийг нь тайлжээ.