3 Би урьд нь товчхон бичсэнчлэн тэрхүү нууц нь надад илчлэлээр мэдэгдсэн билээ.
3 Би урьд нь товчхон бичсэнчлэн тэрхүү нууц нь надад илчлэлтээр мэдэгдсэн юм.
Ийнхүү би Иерусалимд буцаж ирээд сүмд залбирч байтал хэт хөөрөлд автаж
Тэр надад “Яв, Би чамайг харийнхан уруу алс хол илгээнэ” гэж айлдсан гэв.
Их шуугиан дэгдэж, фарисайн талын хуулийн багш нар босож, ширүүн маргалдан —Энэ хүнд ямар ч буруу алга. Сүнс эсвэл тэнгэрэлч түүнтэй ярьсан бол яахав? гэцгээв.
Ах дүү нар аа! Та нарыг өөрөө өөртөө ухаалаг болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харийнхан дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг нь хатуурчээ.
Бурхан, сайнмэдээг болон Есүс Христийг тунхагласнаар минь дамжуулан, өнө эртний турш нууцлагдаж байсан нууцын илчлэлээр уламжлан та нарыг бат бэх болгоно.
Сайрхах нь ашиггүй ч, зайлшгүй байна. Учир нь би Эзэний үзэгдэл болон илчлэлүүдийн тухай хэлэх гэсэн юм.
Би үүнийг хүнээс аваагүй, хүнээр ч заалгаагүй. Харин Есүс Христийн илчлэлээр хүлээж авсан билээ.
Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийгөө бүрэн мэдүүлж
Та нар түүнийг уншаад, Христийн нууцын талаарх ойлголтыг минь мэдэж чадна.
харийнхан энэхүү биеийн хамтран өвлөгчид ба хам бие болох агаад сайнмэдээгээр дамжин Христ Есүс дэх амлалтын хамаатан болжээ.
бүх юмсыг бүтээсэн Бурханы дотор үеэс үед нууцлагдаж байсан нууцын үйлчлэл нь юу болохыг [бүгдэд] тодруулахын тулд байлаа.
Мөн сайнмэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр ам минь ангайхад үг өгөгдөхийн төлөө залбир.
Түүнчлэн тэдний зүрх нь урамшиж, хайранд холбогдсоноор тэд бүрэн дүүрэн ойлголтын бүх баялгийг мөн Бурханы нууцын мэдлэг болох Христийг олж аваасай гэж хүсэж байна.
Бас бидний төлөө залбирахдаа үгийн үүдийг Бурхан нээж, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. Би үүний төлөө хоригдсон билээ.
Ах дүү нар аа, энэхүү сургамжийн үгийг тэвчин хүлээж аваарай гэж би та нараас гуйя. Учир нь би та нарт товчхон бичлээ.
Энэ нь Бурханы жинхэнэ нигүүлсэл гэдгийг би та нарт гэрчилж, сургамжлан бидний итгэмжит ах дүү болох (би тэгж үздэг) Силуанаар дамжуулан товчхон бичлээ. Энэ нигүүлсэлд бат зогс.
Хайрт ах Паул маань өгөгдсөн мэргэн ухааныхаа дагуу та нарт бичсэнчлэн бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц.