2 Өглөө Таны хайр энэрлийг, Шөнөөр Таны үнэнийг
2 Өглөө Таны хайр энэрлийг, Шөнөөр Таны итгэлтэй байдлыг
Учир нь хууль Мосегоор өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ.
ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд Израилийн гэрийн төлөөх агуу их ивээлийнх нь дагуу ЭЗЭНий энэрэл хайрыг, Түүний магтаалыг би дурдана. Эдгээрийг Тэр өршөөлийнхөө дагуу, Үлэмж их энэрэл хайрынхаа ёсоор тэдэнд соёрхсон билээ.
ЭЗЭН өдрөөр энэрэл хайраа тушаана Шөнөөр Түүний дуу болох Амьдралын минь Бурханд хандсан залбирал Надтай хамт байна
Шөнө дундын үед Паул, Силас хоёр залбирч, Бурханд магтуу дуулж байгааг хоригдлууд сонсоцгоож байлаа.
Ам минь Таны зөв шударга, Таны авралыг өдөржин ярина. Учир нь би тоог нь ч эс мэднэ.
Өдөр бүр би Таныг магтаж, Таны нэрээр үүрд мөнхөд сайрхана.
“Шөнө ч тэр хүч өгдөг, Бүтээгч Бурхан минь хаана байна вэ?
Зовлон шаналангийнхаа өдөр Би Эзэнийг хайна. Шөнөөр ч гараа сунган эс цуцна. Сэтгэл минь ч тайвшрахаас татгалзана.
Давид болон цэргийн жанжингууд нь ятга, босоо ятга, цан тоглон эш үзүүлэх үйлчлэлд зориулан Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдээс тусгаарлан авчээ. Энэ үйлчлэлд орсон хүмүүсийн тоо нь дараах болой.
Дайснууд минь ухрахдаа Таны өмнө бүдрэн унаж, сөнөмүй.
Хайр энэрэл ба үнэний тухай би дуулна, Аяа ЭЗЭН Танд би магтан дуулна.
ЭЗЭНийг магтагтун! Бурханыгаа магтан дуулах нь Юутай сайн бэ! Учир нь Тэрээр тааламжит бөгөөд магтаалд зохистой.