3 Дайснууд минь ухрахдаа Таны өмнө бүдрэн унаж, сөнөмүй.
3 Миний дайснууд ухрахдаа Таны өмнө бүдрэн унаж, сөнөдөг юм.
Танаас, зөвхөн Танаас эмээвэл зохино. Таныг нэгэнт уурлах үед Хэн өмнө тань тэсэх вэ?
Тэрээр галд шатаж, цавчигдсан. Нүүрний тань зэмлэлээс болж тэд сөнөнө.
Учир нь чи хоргодох газар минь болох ЭЗЭНийг, Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм.
Өглөө Таны хайр энэрлийг, Шөнөөр Таны үнэнийг
Бидний хүлээгээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад Уулс оршихуйд тань хайлжээ.
Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй ба Түүний хүчний алдраас сална.
Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов.