2 Би баярлаж, Танд баясна. Хамгийн Дээд Нэгэн, Таны нэрд магтаалыг би дуулна.
2 Би баярлаж, Таны дотор баясна. Хамгийн Дээд Нэгэн, би Таны нэрд магтаалыг дуулна.
Би бүхий л зүрхээрээ Танд талархана. Бурхдын өмнө Таныг би магтан дуулна.
Ингэх нь талархлын дууг би сонсгож, Таны бүх гайхамшигт үйлсийг өгүүлэхийн тулд буюу.
Тэгэхэд миний тэргүүн тойрсон дайснуудын маань дээгүүр өргөмжлөгдөж, Би Түүний майханд баяр хөөртэйгөөр тахил өргөнө. ЭЗЭНд би эгшиглүүлэнхэн дуулна.
ЭЗЭН миний хүч чадал, миний бамбай. Зүрх минь Түүнд найдсан билээ, Тусыг нь би хүртсэн билээ. Тиймээс зүрх минь баярлаж, Түүнд дуугаараа би талархнам.
Тэгээд Бурханы тахилын ширээнд Би хүрч очно. Аяа Бурхан, Бурхан минь, Таныг би босоо ятгаар магтана Бялхам баяр баясал минь Бурханых билээ.
Харин Таны нөмөрт хоргодогч бүгд баяр хөөртэй байж, Та хамгаалсан учир Мөнхөд баярлан дуулаг. Таны нэрийг хайрлагчид Танд баясна.
Би ЭЗЭНд зөв шударгынх нь дагуу талархаж, Хамгийн Дээд ЭЗЭНий нэрд магтаалыг дуулна.
Ингэснээр, ЭЗЭН хэмээх нэртэй Та л ганцхан Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг Тэд мэдэх болтугай.
Бурхан ЭЗЭН минь, Бүх зүрхээрээ Танд би талархаж, Таны нэрийг мөнхөд алдаршуулна.
Аяа Хамгийн Дээд Нэгэн, ЭЗЭНд талархлыг өргөн Таны нэрд магтан дуулах нь сайн.
Учир нь ЭЗЭН Та үйлсээрээ Намайг баярлуулсан бөгөөд Би Таны гарын бүтээлүүдийг Баясгалантайгаар дуулна.
Түүний яруу алдрыг үндэстнүүдэд тунхаглаж, Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд яригтун!
Зөв шударга та нар, ЭЗЭНд баярлаж, Түүний ариун дурсамжийг талархагтун.
Учир нь Та бүх дэлхийн дээр Хамгийн Дээд ЭЗЭН юм. Та бүх бурхдаас хавьгүй дээгүүр өргөмжлөгджээ.
Аяа хаантан, Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн.
Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!