2 Харагтун, дайснууд тань шуугьж, Таныг үзэн ядагчид Толгойгоо өргөсөн байна.
2 Харагтун, Таны дайснууд шуугьж, Таныг үзэн ядагчид толгойгоо өргөсөн.
Чи Миний эсрэг уурлаж, Чиний маадгар зан чихэнд минь хүрсэн учраас Би хамарт чинь дөр юугаа зүүж, Амыг чинь хазаарлаж, Ирсэн замаар чинь чамайг буцаана.
Миний магтаалын Бурхан, Бүү нам гүм байгаач.
Өстнүүдийнхээ дууг бүү мартаач. Таны эсрэг босогчдын Чимээ шуугиан үргэлж нэмэгдсээр байна.
Өстнүүд тань уулзалтын майханд турхирчээ. Өөрсдийнхөө тугийг тэд Тэмдэг болгон босгожээ.
ЭЗЭНийг үзэн ядагсад Түүнд сөхрөн бөхийх байсан бөгөөд Тэдний цаг мөнхөд үргэлжлэхсэн.
Аяа ЭЗЭН, их ус босон, Их ус нүргээнээ өндөрсгөн Их ус хүрхрээнээ өргөнө.
Хөөрхий еэ, олон хүний хөл үймээн Далайн хүрхрэн шуугих дуу мэт ширүүсэж, Үндэстнүүдийн дуу чимээ их усны шуугиан мэт нүргэлж байна.
Хэнийг чи басамжлан доромжлов? Хэний эсрэг чи дуугаа өндөрсгөн Ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!
Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан —Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ.
Хурсан олон ч тэдний эсрэг босжээ. Тэргүүн захирагчид тэдний хувцсыг хүү татаад, саваагаар жанчихыг тушаалаа.
Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг олны өмнө гаргахаар хайж Иасоны гэрт иржээ.
Хот бүхэлдээ хөдөлж, ард түмэн цуглан Паулыг барьж аваад сүмээс чирч гаргахад тэр даруй хаалганууд хаагдсан байлаа.
Тэд энэ үг хүртэл түүнийг сонсож байлаа. Тэгснээ дуугаа өндөрсгөн —Энэ мэтийг газрын хөрснөөс арчин хая. Тэр амьд байх ёсгүй гэж хашхиралдав.
Маргаан ширүүсэж эхэлсэнд тэд Паулыг тастчих вий гэж мянгатын дарга айхдаа, тэдний дунд орж түүнийг салгаж аваад хуаранд аваачихыг цэргүүддээ тушаав.
Ингээд Израилийн хөвгүүдийн өмнө Мидиан дарагдсан бөгөөд тэд дахин толгойгоо өндийлгөсөнгүй. Энэ нутаг Гидеоны үед дөчин жилийн турш амар тайван байв.