3 Дорой хийгээд эцэггүй хүмүүсийг өмгөөл, Зовогсод хийгээд гачигдагсдыг зөвтгө.
3 Дорой хийгээд эцэггүй хүмүүсийг зөвтгө, Зовогсод хийгээд гачигдагсдад шударга ёсыг хайрла.
Тэр үед, гуйн хашхирсан ядуусыг, Туслах хүнгүй өнчдийг Би авардаг байлаа.
хэрэв гулдан хаалган дээр дэмжлэг буйг хараад өнчин хүний эсрэг би гараа далайсан бол
Ингэснээр дэлхий дээрх хүмүүсээс Дахин давтан сүрдэхгүй болгож Өнчин хийгээд хэлмэгдсэн хүнийг зөвтгөөч.
ядуу хүнийг ч бүү ялгаварла.
Ядуу хүнийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул.
Амаа нээж, зөв шударгаар шүү Ядуус ба зүдрэгсдийг шүүн өмгөөл.
Сайныг үйлдэхийг сурцгаа. Шударга ёсыг мэтгэ. Дарлагдагсдыг тэтгэ. Өнчнийг өмөөр. Бэлэвснийг өмгөөл.
Тэргүүлэгчид чинь тэрслэгчид, хулгайчдын хамсаатан Тэд бүгд хахуульд дурлагч, шан харамж хөөцөлдөгсөд. Өнчнийг тэд өмөөрдөггүй, Бэлэвсний заргыг хавьтуулдаггүй.
Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өглөө бүр шударга ёсыг үйлд, Үйлсийн чинь муугаас болж Уур хилэн минь гал мэт гарч, Юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд Дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар!»
Тэрээр зовсон болон ядуу нэгний хэргийг шүүсэн. Тэгээд л сайн байв. Энэ нь Намайг мэдэхийн төлөө гэсэн үг бус уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэж, дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар! Мөн ирмэл хүн, өнчин эсвэл бэлэвсэн хүнд буруугаар бүү ханд, бүү хүчирхийл. Энэ газарт гэмгүй цусыг бүү урсга!
Тэд тарган бөгөөд дэгжин. Тэд бас ёрын муу үйлсэд гаргууд. Өөрсдөө өсөж цэцэглэхийн тулд тэд Өнчний хэргийг өмгөөлдөггүй, Ядуусын эрхийг ч хамгаалдаггүй.
Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдсан. “Үнэн шударга ёсыг дэлгэрүүлэн, хүн бүр өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандагтун.
Тэрээр өнчинд болон бэлэвсэн эмэгтэйд эрх олгож, ирмэл хүнд хоол хүнс, хувцас хунар өгч, түүнийг хайрладаг.
Чи ирмэл хүн юмуу өнчин хүмүүс дээр шударга шүүлтийг бүү гажуудуул. Бэлэвсэн эмэгтэйн хувцсыг барьцаанд бүү ав.
Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон, өөрийгөө ертөнцөөс бохирдуулалгүй хамгаалах нь ажгуу.