2 Хэдий болтол та нар шударга бусаар шүүж, Буруутад нүүр тал засна вэ? Села
2 Хэдий болтол та нар шударга бусаар шүүж, Хорон муу хүнд тал засна вэ? Села
Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод —Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН л Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй.
Тиймээс ЭЗЭНээс эмээх сэтгэл та нарын дээр байх болтугай. Хийж буй зүйлдээ маш хянуур ханд. Учир нь бидний Бурхан ЭЗЭНтэй шүүлтэд шударга бус ба ялгаварлал, хээл хахууль авах нь байдаггүй юм гэв.
Хэнд ч би тал тохой татахгүй, бялдуучлахгүй.
Тэрээр ноёдын нүүрийг ч өргөдөггүй, Түүнчлэн баяныг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд мутрынх нь бүтээл билээ.
Нурж буй хана, Ганхаж буй хашаа мэт хүнийг Алах гэж та нар бүгдээрээ Хэдий болтол довтлох вэ?
Мосе Аарон нар Фараонд очиж, түүнд —Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН “Чи Миний өмнө номхрохоос хэдий хүртэл татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул! Тэд Надад үйлчилнэ.
Буруутанд нүүр тал засах ч Зөвтийг шүүхэд түлхэн унагах ч Зүйд эс нийцюү.
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Израилийн ноёд оо, хангалттай. Хүчирхийлэл, дарлалыг зайлуулж, шүүлт ба зөвт үйлсийг үйлд. Ард түмнээс минь алба гувчуур авахаа зогсоо» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг бүү өөгшүүл, баячуудын нүүрэн дээр бүү долигоно, харин хөршөө зөвөөр шүү.
Есүс —Итгэлгүй, завхарсан үеийнхээн. Хэдий хүртэл би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гээд,
Харин нэр хүндтэйчүүдээс (тэдний хэн байсан нь надад огт хамаагүй. Бурхан нүүр царайг хардаггүй) надад олдож нэмэгдсэн зүйл байгаагүй.
Та нар шүүхдээ хүнийг харж болохгүй. Доодсыг дээдсийн нэгэн адил сонс. Шүүх бол Бурханых учир та нар хүнээс бүү ай! Өөрсдөө шийдэж чадахгүй хэцүү хэргээ надад авчир. Би түүнийг чинь сонсъё” гэв.