9 Дунд чинь гаднын бурхан бүү байг. Харийн бурханд бүү мөргө, та нар.
9 Та нарын дунд гаднын бурхан бүү байг. Та нар харийн бурханд бүү мөргө.
Микаиа —Тиймээс ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.
Хэрэв бид Бурханыхаа нэрийг мартсан Эсвэл гараа харийн бурханд сунгасан бол
“Сонсогтун, ард түмэн минь ээ, Би ярина. Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ Би Бурхан, чиний Бурхан.
Тэр —Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, бүх зарлигийг нь сахивал Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би та нарыг эдгээгч билээ гэв.
Чих тавин дууг минь чагнаач! Анхаарал тавин яриаг минь чагнаач!
Мэдүүлж, аварч, сонордуулсан нь Би билээ. Та нарт өөр хэн ч байхгүй. Иймээс та нар гэрчүүд минь мөн гэж ЭЗЭН айлдаж байна. “Би Бурхан.
Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Энэ газрын оршин суугчдын эсрэг ЭЗЭНд зарга байна. Итгэмжит байдал, энэрэл ба Бурханыг мэдэх мэдлэг Энэ газарт, учир нь, алга.
Иуда тэрсэлж, Израиль болон Иерусалимд жигшүүрт юмс үйлдэгдэв. Учир нь ЭЗЭНий хайрладаг ариун газрыг Иуда бузарлаж, харийн бурхны охинтой гэрлэсэн.
ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан. Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байгаагүй.
Та нар бусад бурхдыг буюу эргэн тойрныхоо ард түмний бурхдаас алийг нь ч бүү дага.