Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 81:3 - Ариун Библи 2013

3 Бидний баярын өдөр, шинэ сар, Тэргэл сартайд бүрээ үлээгтүн!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Бидний баярын өдөр, шинэ сар буюу Тэргэл сартайд бүрээ үлээгтүн.

Onani mutuwo Koperani




Дуулал 81:3
23 Mawu Ofanana  

Нөхөр нь —Чи юунд өнөөдөр түүн уруу явах гэв? Өнөөдөр чинь шинэ сар ч биш, Амралтын өдөр ч биш шүү дээ гэсэнд эхнэр нь —Зүгээр, тайван бай гэж хариуллаа.


Тэгээд хөгжмийн зэмсгүүд, босоо ятга, ятга, цангаар чанга хөгжимдөн баяр баяслын дууг өргөхөөр дуучид болох ах дүүсээ томилохыг Давид левичүүдийн захирагчдад тушаав.


Ингээд дуучид болох Хеман, Асаф, Етан нар гуулин цан цохиж,


Тахилчид болох Шебаниа, Иошафат, Нетанел, Амасаи, Зехариа, Бенаиа, Елиезер нар Бурханы авдрын өмнө бүрээ үлээв. Обед-едом, Иехиа нар авдрын хаалгачид байлаа.


Хеман Иедутун нар эгшиглүүлэх бүрээ, цан, Бурханы магтаалд зориулсан хөгжмийн зэмсгүүдтэйгээ тэдэн дээр байлаа. Иедутуны хөвгүүд нь хаалгач болов.


тахилчид болох Бенаиа, Иахазиел нар Бурханы гэрээний авдрын өмнө үргэлж бүрээ үлээж байв.


Давид болон цэргийн жанжингууд нь ятга, босоо ятга, цан тоглон эш үзүүлэх үйлчлэлд зориулан Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдээс тусгаарлан авчээ. Энэ үйлчлэлд орсон хүмүүсийн тоо нь дараах болой.


Харагтун, Бурхан бидний тэргүүнд, бидэнтэй хамт байгаа бөгөөд та нарын эсрэг түгшүүрийн дохио өгөхөөр Түүний тахилчид ч дохионы бүрээтэйгээ энд байна. Өө Израилийн хөвгүүд ээ, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНий эсрэг бүү дайтагтун. Та нар амжилтад хүрэхгүй шүү дээ гэв.


Иудачууд эргэх үедээ, харагтун, урдаасаа араасаа зэрэг довтлуулжээ. Иймээс иудачууд ЭЗЭНд хашхиран тахилч нар бүрээгээ хүнгэнүүлэн үлээв.


Үзэгтүн, Бурхан ЭЗЭНийхээ нэрд зориулахаар, өглөө орой, Амралтын өдрүүд, шинэ сар мөн манай Бурхан ЭЗЭНий баяр ёслолуудын үеэр Түүний өмнө анхилуун үнэрт утлага ба байнгын тавиг талхыг өргөж, шатаалт тахилууд тахихын тулд Түүнд би өргөө босгож байна. Энэ нь Израильд мөнхөд ногдсон билээ.


Левийн бүх дуучин буюу нарийн маалинган дээл өмссөн, Асаф, Хеман, Иедутун нар болон тэдний хөвгүүд ба ах дүүс цан, босоо ятга, ятга хөгжим барин, бүрээ үлээж буй зуун хорин тахилчдын хамт тахилын ширээний зүүн талд зогссон билээ.


Үүнийг өдөр тутмын журмын дагуу, Мосегийн тушаал ёсоор Амралтын өдрүүд, шинэ сар болон жил бүрийн гурван баяр ёслол болох Исгээгүй талхны баяр, Долоо хоногуудын баяр, Майхан баярын үед тахидаг байв.


Бүжиглүүлэн тэднээр нэрийг нь магтуул. Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул.


Ятгын эгшгээр ЭЗЭНд талархал өргө. Арван чавхдаст пийпаа хөгжмөөр Түүнд магтаалуудыг дуулагтун!


Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун!


Асар юундаа цэцэрлэгийн овоохой мэт зэрлэгээр халдав Хурлын байраа ч бас устгав. Тогтоосон баярууд болон Амралтын өдрүүдийг ЭЗЭН, Сионд мартуулж, Хилэнгийнхээ зэвүүцэл дотор Тэрээр хаан ба тахилчийг жигшив.


Харагтун. Сайн мэдээ авчирдаг, Амар амгаланг зарлагчийн хөл уулсын дээр байна. Өө Иуда, баяр наадмуудаа тэмдэглэж, тангаргуудаа биелүүл. Учир нь үл бүтэх нэгэн чамаар дахин өнгөрөхгүй. Тэр бүрэн таслагдсан юм.


ам өчгийн биелэл, сайн дурын өргөл эсвэл товлосон үеүдийн шатаалт тахил, нядлах тахилыг ЭЗЭНд тааламжит үнэр болгохын тулд өөрсдийн үхэр сүрэг, хонин сүргээсээ ЭЗЭНд галан тахилаар өргөгтүн.


Сар бүрийн эхэнд та нар ЭЗЭНд согоггүй хоёр залуу бух, нэг хуц, долоон эр хургыг шатаалт тахил болгон өргө.


Чи ЭЗЭНий сонгож авах газарт ЭЗЭН Бурханыхаа өмнө долоо хоног баярыг тэмдэглэ. ЭЗЭН Бурхан чинь чиний бүх бүтээгдэхүүн, гараар хийсэн аливаа ажил үйлсийг чинь ивээх учир чи сэтгэл дүүрэн баярла.


Тиймд та нар хоол унд, эсвэл баяр, шинэ сар, амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa