Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 8:4 - Ариун Библи 2013

4 Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?

Onani mutuwo Koperani




Дуулал 8:4
25 Mawu Ofanana  

Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ.


Тэгээд Бурхан —Өдрийг шөнөөс салгахын тулд тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байх болтугай! Эдгээр нь тэмдэг, улирал, өдөр, жилийн тулд байг.


Тэр шөнөдөө тэд эцэгтээ дахин дарс уулгаж, бага охин нь босож очоод, эцэг дээрээ оржээ. Эцэг нь охиноо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй.


ЭЗЭН хэлсэн ёсоороо Сарагийнд айлчилж мөн ЭЗЭН айлдсан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ.


Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр хүн төрөлхтний хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Тэгвэл миний барьсан энэ өргөө хичнээн өчүүхэн юм бэ!


Авгалдай мэт хүмүүн, өт мэт хүний хүү ямар байх вэ! гэв.


Хүн гэгч нь юу болоод Та тэдэнд ихийг хийж Та тэдэнд санаа тавина вэ?


Аяа ЭЗЭН, ард түмэндээ өгсөн таалал дотроо Намайг санаач. Авралтайгаа над дээр айлчлаач.


Мэргэнээр тэнгэрсийг бүтээсэн Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


Сар ба оддоор шөнийг захируулагч Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


Аяа ЭЗЭН, хүний хүү гэгч нь юу болоод Та түүнийг мэддэг юм бэ? Хүн гэгч нь юу болоод Та түүний тухай боддог юм бэ?


Ноёдод, авралгүй хүний хүүд ч бүү итгэ.


Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилмүй.


Хүний хөвгүүд ээ, Хэдий болтол нэр хүнд минь Ичгүүр болох вэ? Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж, Худал хуурмагийг хайх юм бэ? Села


Мутар тань Таны баруун гар дахь хүний дээр, Таны Өөртөө бат бэх болгосон хүний хүүгийн дээр байх болтугай.


Учир нь хүмүүсийн бүх бурхад нь шүтээнүүд юм. Харин ЭЗЭН, тэнгэрсийг бүтээсэн билээ.


Тэгэхэд ард түмэн итгэжээ. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлон зүдүүрийг харсныг тэд сонсоод, доор бөхийн мөргөлөө.


Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш, Түүнд тэд юу ч үгүй, хоосон юм мэт тооцогдоно.


“Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ?


Тэр надад —Хүний хүү чи, харсан уу? Гэсэн ч чи эдгээрээс ч илүү их жигшүүрийг дахин харах болно гэв.


Есүс түүнд —Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр байдаг ч Хүний Хүүд толгой хоргодох газар ч үгүй гэлээ.


—Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай! Учир нь Тэр бидэн дээр ирж, Ард түмнийхээ төлөө Золилтыг гүйцээсэн юм.


чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээрх, Бурханы харгалзлын цагийг чи мэдээгүй юм гэв.


Харийнхан дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчид хэмээн гүтгэвч, сайн үйлсийг чинь хараад Түүний харгалзлын өдөр Бурханыг алдаршуулах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa