Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 74:2 - Ариун Библи 2013

2 Эрт үеэс арилжин авч, Өвийнхөө овог болгохоор зольсон Хотол түмнийг хийгээд оршин суусан газраа, Энэ Сион уулыг ч Та санаач.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Таны эрт үеэс олж авран, Өөрийн өвийн овог болгохоор Таны зольсон чуулганаа санаач. Өөрийн оршин суусан газар болох энэ Сион уулыг ч санаач.

Onani mutuwo Koperani




Дуулал 74:2
27 Mawu Ofanana  

Тиймээс ЭЗЭНий уур хилэн хүмүүсийнхээ эсрэг асаж, Тэр Өөрийн өвийг жигшсэн.


Учир нь ЭЗЭН Өөртөө Иаковыг, Өмчөө болгон Израилийг сонгосон.


Өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг үндэстэн, Өв юугаа болгохоор Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ!


Олон өндөр оргилтой уулс аа, Бурханы оршин суух газраа болгохыг хүссэн уулыг Та нар юунд атаархан харна вэ? Үнэхээр ЭЗЭН тэнд мөнхөд оршино.


Та ард түмнээ, Иаков ба Иосефын хөвгүүдийг мутраараа зольжээ. Села


Сионд оршигч ЭЗЭНд Магтаалыг дуулагтун. Түүний үйлсийг хүмүүсийн дунд зарлагтун.


Цус урсгалтаар өшөө авагч Тэрээр тэднийг санадаг. Зовогсдын хашхирахыг Тэрээр үл мартдаг.


Учир нь ЭЗЭН ард түмнээ эс хаяж, Өв юугаа ч эс орхиюу.


Бат хайр тань биднийгээ авран хөтлөв. Хүч чадал тань биднийгээ ариун гэрт тань авч ирэв.


Айдас хүйдэс, аймшигт цочрол тэднийг нөмөрчээ. Аяа, ЭЗЭН, ард түмэн тань дайран өнгөртөл Зольсон ард түмэн тань дайран өнгөртөл Таны мутрын агуу хүч тэднийг чулуу мэт чимээгүй байлгана.


Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж, Баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр, Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд Гашуудах, санаа алдах нь зугтан одно.


Тэд “ЭЗЭНий аварсан ариун ард түмэн” гэж нэрлэгдэх болно. Чи “Хаягдаагүй, Олдсон хот” гэж нэрлэгдэнэ.


Иерусалим аа, Би хэрмэн дээр чинь харуулуудыг тавив. Тэд өдөр ч, шөнө ч дуугаа хураахгүй. ЭЗЭНийг дурсагч нар аа, бүү амрагтун.


Өө ЭЗЭН, Юунд Та биднийг замаасаа төөрүүлэн Танаас эмээхгүй болгон Зүрхийг минь хатууруулаа вэ? Өвийнхөө овгууд, Өөрийнхөө боолуудын төлөө эргээч.


Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.


Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН.


Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН”


Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь.


ЭЗЭНий хувь нь Өөрийнх нь ард түмэн, Иаков бол Түүний сонгож авсан өв.


Харин ЭЗЭН та нарыг өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн ард түмэн болгохын тулд авч, Египетээс, төмөр хайлуулах зуухнаас гарган авчирсан.


Би ЭЗЭНд залбирсан бөгөөд “Эзэн БУРХАН, Та Өөрийнхөө сүр хүчээр зольсон, хүчирхэг мутраараа Египетээс гаргаж авсан Өөрийн ард түмэн, Өөрийн өвийг битгий устгаач!


Тэд Таны аугаа их хүчээрээ, сунгасан мутраараа гаргаж авчирсан Таны ард түмэн болох Таны өв билээ” гэсэн.


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.


Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, Лацнуудыг нь нээх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд Өөрийн цусаар бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс Бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa