9 Цөлд суугчид түүний өмнө бөхийж, Дайснууд нь тоос шороог долоог!
9 Цөлийн нүүдэлчид түүний өмнө бөхийж, Түүний дайснууд тоос шороог долоох болтугай.
ЭЗЭН Бурхан нөгөө могойд Чи ийм хэрэг хийсэн учир Хамаг мал адгуус хийгээд Хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдав. Чи хэвлийгээрээ мөлхөн явж, Амьдралынхаа бүхий л хоногуудад тоос шороо идэх болно.
мөн Баалат, Иуда газрын элсэн цөл дэх Тамарыг
ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болготол Миний баруун гарт залрагтун” гэв.
Тэрээр үндэстнүүдийн дундахыг шүүж, Хүүрээр дүүргэнэ. Өргөн уудам орны тэргүүнүүдийг Тэрээр хага цохино.
Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн.
Дэлхийн бүх хүн мэхийн хүндэтгэх болно Чинээлэг нь ч, иддэгүүд ч Шороон доор орогчид ч, Амь үл хадгалагчид бүгд Өмнө нь сөгдөнө.
Хаад чиний тэжээгчид, Хатад нь чиний өрлөг эх болж, Өмнө чинь нүүрээ газарт хүртэл мэхийн, Хөлийн чинь тоосыг долооно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй учир Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.
Тэд могой мэт, газрын хэвлээр мөлхөгчид мэт шороо долооно. Тэд бэхлэлтүүдээсээ чичрэн гарч ирнэ. Тэд бидний Бурхан ЭЗЭН Таны өмнө айдастайгаар ирнэ. Таны өмнө тэд айх болно.
Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй дайснуудыг минь нааш авчирч, өмнө минь тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.