3 Уулс ба толгод ч зөвт байдлаар Ард түмэнд амар тайвныг авчраг.
3 Уулс ба толгод ч зөв шударгаар Хүмүүст амар тайвныг авчраг.
Хээр талын бэлчээрүүд ч цавдуулж, Толгод баяр баясгалангаар хучигддаг.
Уулсын оргил дээрх газарт Үр тариа элбэг дэлбэг байг. Үр жимс нь Ливаны хуш шиг найгана Хотод суугчид газрын ургамал мэт Урган цэцэглэг.
Тэнгэр ээ, дээрээс цавд. Үүлс зөвт байдлыг цутгаг. Газар нээгдэж, авралыг ургуулан Түүний хамт зөвт байдал дэлгэрэг. ЭЗЭН Би үүнийг бүтээсэн билээ.
Амар тайвныг сонордуулж, Сайн сайхныг мэдээлж Авралыг сонсгож, “Чиний Бурхан хаанчлах нь ээ” гэж Сионд өгүүлэх Сайнмэдээ авчрагчийн хөл Уулсын дээр юутай үзэсгэлэнтэй?
Зэсийн оронд алт, Төмрийн оронд мөнгө, Модны оронд зэс, Чулууны оронд төмөр авчирч, Төр баригчдыг чинь амар тайван, Харгалзагчдыг чинь зөвт байдал болгоно, Би.
Гэмт үйлдлийг дуусгаж, нүглийг эцэслэн хилэнцийг наманчилж мөнхийн зөвт байдлыг тогтоох, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжлэх мөн ариунаас ариун газрыг тослохын тулд чиний ард түмэн хийгээд ариун хотын чинь төлөө далан “долоо хоног” тогтоогдсон юм.
Тэр өдөр уулс шинэ дарсыг дуслуулж, Толгод сүүгээр урсаж, Иудагийн бүх горхинд ус урсах болно. ЭЗЭНий өргөөнөөс нэгэн булаг оргилж, Шиттимийн хөндийг усална.