1 ЭЗЭН, Таны дотор би хоргодсон Намайг хэзээ ч ичгүүрт бүү унагаач!
1 ЭЗЭН, Таны дотор би хоргодов. Намайг хэзээ ч ичгүүрт бүү унагаач.
Тэрээр Израилийн Бурхан ЭЗЭНд итгэж байв. Түүнээс өмнө ч, түүнээс хойш ч Иудагийн хаадын дотор түүн шиг хаан байгаагүй юм.
Тэд Бурханд итгэдэг байсан тул тэд дайны үед Бурханд хандан хашхирдаг байв. Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байснаар тэд дайсныхаа эсрэг тусламж олж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг Бурхан тэдний гарт тушаажээ.
ЭЗЭНд итгэдэг хүмүүс бол Үл ганхах, мөнхөд оршдог Сион уулын адил юм.
Иаковын Бурханаар туслуулдаг, Бурхан ЭЗЭНдээ найдагч ерөөлтэй еэ!
Тэд Тан уруу хашхирч, аврагдаж байв. Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй.
Харин Израиль мөнхийн авралаар ЭЗЭНээр аврагдана. Та нар үүрд мөнхөд ичихгүй, гутамшиг болохгүй.
Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч. Харин миний тухайд намайг бүү шившиг болгооч. Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач. Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч, Тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.
Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлгийн чулуу, тээглэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.
Энэ нь Бичвэрт “Харагтун. Сонгогдсон, булангийн үнэт чулууг Би Сионд тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй” хэмээсэн байдаг.