3 Өөрт минь “Ха, ха!” хэмээгчид Өөрсдийнхөө ичгүүрээс болж эргэж буцаг!
3 “Ха, ха” гэгчид Өөрсдийн ичгүүрээс болж эргэж буцаг.
Амаа тэд над уруу томоор нээцгээн “Аа-хаа, нүд маань үзлээ” гэцгээнэ.
Тэднийг “Аа-хаа, ингэхийг л бид хүссэн юм!” гэж Зүрхэнд нь бүү хэлүүлээч. “Бид түүнийг залгисан!” гэж Тэднээр бүү хэлүүлээч.
Өөрт минь “Ха, ха!” хэмээгчид Өөрсдийнхөө ичгүүрээс болж айцгааг!
Сүнсийг минь буруутгагчдыг Ичгүүрт унаган сөнөөгөөч Намайг хорлохыг хүсэгчдийг Доромжлол, ичгүүрээр нөмөргөөч!
Хэл минь ч өдөржин Таны зөвт байдлыг өгүүлнэ. Учир нь намайг хорлохыг хүсэгчид Доромжлол ба ичгүүрт унасан билээ.
Аммоны хөвгүүдэд өгүүл. “Эзэн БУРХАНы үгийг сонс! Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Ариун газар минь бузарлагдан Израилийн газар эзгүйрч, Иудагийн гэр цөлөгдөн явсан үед та нар тэдний эсрэг “ха ха” хэмээсэн.
Хүний хүү чи, Тир нь Иерусалимын тухай “Ха-ха, ард түмнүүдийн дааман хаалга нь эвдэрсэн. Тэр нь надад нээгдэв. Тэр нь балгас болж байхад би дүүргэгдэнэ” хэмээсэн.
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Дайсан чиний эсрэг “Ха-ха, мөнхийн өндөрлөгүүд бидний өмч болов” гэж хэлсэн.
(Тэрээр зүй бусын төлөөсөнд авсан газраа, түрүүлгээ харж унан хэвлийгээ ярж, гэдэс дотор нь цувжээ.